Хойд Солонгост онц байдал зарлалаа | News.MN

Хойд Солонгост онц байдал зарлалаа

COVID-19

Хойд Солонгост онц байдал зарлалаа

Хойд Солонгост онц байдал зарлалаа

Хойд Солонгос бол коронавирусийн халдвар бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн орнуудын нэгт тооцогдож байгаа билээ. Тэгвэл тус улсын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2020.07.26/ улс төрийн товчоог яаралтай хуралдуулж, тус улсад covid-19 халдварын анхны тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар мэдээлээд онц байдал зарлажээ.

Одоогоор албан ёсоор оношилгоо хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч тухайн хүнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Халдварын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдсэн хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос хууль бусаар хил давж ирсэн дүрвэгч бөгөөд түүний орж ирсэн хилийн хэсэг дэх Кэсон хотод хөл хорио тогтоон, тусгаарлаад байгаа аж. Тэрбээр гурван жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэж байсан гэнэ.

Удирдагч Ким Жон Ун дүрвэгчийн нэвтэрсэн хилийн хэсгийг хариуцдаг цэргийн анги нэгжүүдэд шалгалт хийж, буруутай этгээдийг хатуу шийтгэх, харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгчээ.

БНАСАУ нь цар тахал эхлэх үеэр ОХУ болон өөр бусад улс орнуудаас олон мянган оношлуур авсан гэх мэдээлэл бий бөгөөд тахлын эхэн үед мянга мянган хүнийг тусгаарлах, оношлох арга хэмжээ авч байсан бол сүүлийн үед үүнийгээ сулруулаад байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАЯР 2020-07-26 192.82.68.65

Энэ зураг дээрх жинэхэн КИМ биш байна. Хуурамч Ким байна. Жинэхэн КИМ хаачив?

Avatar

Zailuul 2020-07-26 192.82.71.222

Shuud shataah baih l daa

Avatar

Зочин 2020-07-26 185.220.101.209

> Хэрэв та нэг шөнө нь эмэгтэй олохыг хүсэж байна? Тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-07-26 202.55.188.88

Ямар ч тэнэг хүн буцаж очлоо юу тэ ккк

Avatar

нэр төр 2020-07-26 49.0.140.26

ХЯТАД ОРЖ НУУЦААР НАЙМАА БОЛОН ХҮН ГАРГАЖ ӨГДӨГ МАФ БАЙН ШҮҮҮ

Avatar

Зочин 2020-07-26 59.153.115.84

Цаазаар аваад л шийдэхээч

Avatar

Зочин 2020-07-26 45.117.32.2

Энэ одоо тэгээд мэдээ юу????? Энэ сэтгүүлч нэртэй мануухайнууд мэдээжийн юм бичихийн .

Avatar

Зочин 2020-07-26 202.126.88.161

Шууд буудаад л явчих биз дээ эднийх

Avatar

Ггг 2020-07-26 66.181.161.103

Хаха хөөрхий дөө ингэтлээ толгойгоо угаалгах гэж….

Avatar

иргэн 2020-07-26 202.179.26.100

ёстой Тэнэг гар шууд л буудаад л аан, Марзан нөхөр үү энэ чинь харин

Avatar

Зочин 2020-07-26 202.131.225.197

Хойд Солонгост онц байдал зарлалаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Угаасаа л байнгын онц байдалтай байдаг улс биш үү?

Avatar

Зочин 2020-07-26 202.179.27.125

Хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж