Хойд Солонгост онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Хойд Солонгост онц байдал зарлалаа

Хойд Солонгост онц байдал зарлалаа

Хойд Солонгос бол коронавирусийн халдвар бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн орнуудын нэгт тооцогдож байгаа билээ. Тэгвэл тус улсын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2020.07.26/ улс төрийн товчоог яаралтай хуралдуулж, тус улсад covid-19 халдварын анхны тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар мэдээлээд онц байдал зарлажээ.

Одоогоор албан ёсоор оношилгоо хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч тухайн хүнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Халдварын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдсэн хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос хууль бусаар хил давж ирсэн дүрвэгч бөгөөд түүний орж ирсэн хилийн хэсэг дэх Кэсон хотод хөл хорио тогтоон, тусгаарлаад байгаа аж. Тэрбээр гурван жилийн өмнө Умард Солонгосоос дүрвэж байсан гэнэ.

Удирдагч Ким Жон Ун дүрвэгчийн нэвтэрсэн хилийн хэсгийг хариуцдаг цэргийн анги нэгжүүдэд шалгалт хийж, буруутай этгээдийг хатуу шийтгэх, харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгчээ.

БНАСАУ нь цар тахал эхлэх үеэр ОХУ болон өөр бусад улс орнуудаас олон мянган оношлуур авсан гэх мэдээлэл бий бөгөөд тахлын эхэн үед мянга мянган хүнийг тусгаарлах, оношлох арга хэмжээ авч байсан бол сүүлийн үед үүнийгээ сулруулаад байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж