“Хүн аалз” дахиж авирахгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

“Хүн аалз” дахиж авирахгүй

“Хүн аалз” дахиж авирахгүй

Францын иргэн хүн аалз” хэмээх Алэйн Робер өндөрт авирахаас залхаж байгаагаа хэлжээ. Тэрбээр ямар нэгэн тусгай хэрэгсэл ашиглалгүйгээр өндөр байшингуудад авирдгаараа алдартай юм. Түүний энэ үйлдлийг хэн ч зориглон хийж чаддаггүй тул дээд амжилтад тооцогддог билээ. Алэйн Робер ”Миний хийж байгаа зүйл амь насанд аюултай гэдгийг хүн бүр мэдэх байх. Гэхдээ хэн ч хориглодоггүй нь сонин. Би олон хүнийг гайхшруулж байсан. Одоо ч миний өмнө гарах авирагч алга. Гэхдээ аливаа зүйлд хязгаар гэж байдаг. Тэр үүднээсээ би авиралтаа зогсоохоор шийдсэн. Гэр бүлийнхэн маань намайг олон жил амьд яваасай гэж залбирдаг. Би тэр хүмүүсийг дахин зовоохыг хүсэхгүй байна” гэж ярьжээ. Хэдийгээр ингэж хэлсэн ч тэрбээр саяхан мэндэлсэн хүүдээ зориулж олныг алмайруулсан авиралт хийх магадлалтайг эхнэр нь ам алджээ.

Хүн аалз хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 5-нд Испанийн Барселона хотын 144 метр өндөр “Torre Agbarцамхагт 44 минутын дотор авирч, буусан бөгөөд “Covid-19”-ын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдад уриалах зорилготой байсан гэдгээ хэлсэн юм.

Эх сурвалж: The mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж