Жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.17-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрнэ

 

Исламын террор олон улсад нэмэгдсээр байгаа нь  дэлхийн аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөөтэй. Гэсэн ч Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тооцоогоор ирэх арван жилд жуулчдын тоо үргэлжлэн өсөх гэнэ. Ингэхдээ ирэх 2020 он гэхэд жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрч, 2050 он гэхэд 2.6 тэрбум болох аж. Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаартаа дэлхийн аялал жуулчлалын салбарын талаарх тоон баримтуудыг хүргэж байна.

 

 

Аялал жуулчлалын салбар дэлхийн нийт ДНБ-ны /Дотоодын нийт бүтээгдэхүүн/ таван хувийг эзэлдэг. Энэ нь түлш шатахуун, эм болон хими, автомобилийн бүтээгдэхүүний дараа глобал экспортын дөрөвдүгээрт жагсдаг байна. АНУ-ын хувьд л гэхэд аялал жуулчлалын салбараас жилд нэг их наяд ам.долларын орлого олдог аж. Энэ нь дэлхийн худалдааны үйлчилгээний 30 хувь, нийт экспортын зургаан хувийг эзэлдэг байна.

 

Аялал жуулчлал бол валют солилцооны гол эх үүсвэр юм. Аялал жуулчлалын салбарын ачаар нэмэлт болон байнгын бус ажлын байрны тоо нэмэгддэг.

 

Дэлхий дахинд 1950 онд жуулчдын тоо 25 сая байсан нь 2005 онд 806 сая болж нэмэгдсэн байна. Энэ нь жилд жуулчдын тоо 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин 2014 онд олон улсын жуулчдын тоо 1.1 тэрбум хүрсэн нь өмнөх оныхоос 4.3 хувиар нэмэгджээ. 2014 оны байдлаар хамгийн олон жуулчин хүлээж авсан 10 орныг дурдвал:

 

  1. Франц        83.7 сая

  2. АНУ        74.8 сая

  3. Испани        65.0 сая

  4. Хятад        55.6 сая

  5. Итали        48.6 сая

  6. Турк        39.8 сая

  7. Герман        33.0 сая

  8. Их Британи        32.6 сая

  9. ОХУ        29.8 сая

  10. Мексик        29.1 сая 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: UNEP.ORG, WIKIPEDIA

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-17 110.174.142.47

Монгол 50 сая

Зочин 2016-01-17 182.160.34.175

Орос Москва, Петербургт хэдэн сая жуулчин ирдэг шдээ. Малнуудаа. Ядаж Эрмитажыг үздэг юм байгааздээ. Дээрээс нь Транссибирийн замаар маш олон жуулчид явдаг. Тэр тэнэг Японд чинь хэн очих юм.

Зочин 2016-01-17 182.160.34.175

Монголд 100 гаруй мянган жуулчин ирдэг байхаа гэж бодоод байгаан. 380 мянга гэж байгаа ихэнх нь Хятад, ОРос, Солонгос гэж байгаан. Эд чинь жуулчны визээр амьдрах гэж Наймаа хийх, Бизнес хийх гэж ирдэг юм шдээ.

Зочин 2016-01-17 43.228.130.93

Орос үнэн байх өө. Жилд олон саяараа Узбек, Тажик, Киргиз Украин Хятад наймаачид зах дээр зогсож бас ажилчид ирж ажил хийдэг. Тэд энэ тоонд багтаж л байгаа

Baaagadaa 2016-01-17 172.56.40.33

Orosd iim Ih juulchin irsen gedegt ul itgenem hudlaa medeelel mash Ih racist orond hen ochih ve Dee harin Japan ehnii 10 t oroogui baina

Зочин 2016-01-17 43.228.130.93

Эндээс Монгол ядаж жилдээ 2 сая жуулчин авах юмсан. Жуулчин бүр 7 хонож хоногт 200 доллар зарцуулбал тэд жилд бараг 2.8 тэрбум $ Монголд үлдээхээр байна. За тэгээд элдэв Даяар хөдөлгөөнүүд нь жуулчдыг битгий үргээгээсэй