Цаг уурын өөрчлөлт: 2100 он гэхэд цагаан баавгайг дахин олж харахгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Цаг уурын өөрчлөлт: 2100 он гэхэд цагаан баавгайг дахин олж харахгүй

Цаг уурын өөрчлөлт: 2100 он гэхэд цагаан баавгайг дахин олж харахгүй

Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байдаг энэ хэвээр үргэлжилбэл 21-р зууны сүүлчээр буюу 2100 он гэхэд бид цагаан баавгай гэх амьтныг дахин олж харахгүй болж магадгүй болоод байна.

Хойд мөсөн далайн мөс өдрөөс өдөрт эрчимтэй хайлж байгаа учир тус бүс нутгийн цагаан баавгай аль хэдийн мөхөж эхлээд буй аж. Цагаан баавгай нь дэлхийн баавгайн төрөл зүйл дотроо хамгийн томд тооцогддог махчин амьтан бөгөөд мөс бол тэдний амьдралын баталгаа. Харин дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийнхүү тэдний амьдрах орчин үгүй болж сүүлийн үед хоол олохоор тэнүүчилж буй цагаан баавгай хүний суурьшлын бүс рүү орж ирэх нь элбэг тохиолдох болжээ.

Канадын Онтарио мужийн Торонто их сургуулийн доктор Питер Молнар “Цагаан баавгай цаг уурын өөрчлөлтийн золиос болж, хүмүүс бид зурагт хуудаснаас л тэдний зургийг хардаг болоход ойрхон болоод байна” хэмээн хэлжээ.

Дэлхий даяар нийт 22-31 мянга орчим цагаан баавгай 19 бүс нутагт амьдардаг ба 60-80 хувь нь Канад улсад байдаг. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) -оос цагаан баавгай нь устах аюулд ороод буй амьтдын жагсаалтад орсныг анхааруулаад уур амьсгалын өөрчлөлт нь цагаан баавгайн тоо толгой бууралтын гол хүчин зүйл болж байна хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж