Афганистанд энхийг сахиулж буй 120 дайчид өнөөдөр /2020.7.25/ 16.00 цагт эх орондоо ирлээ. Цэрэг дайчид Covid-19-өөр халдварласан байх магадлал өндөр тул тэднийг онцгойлон анхаарч ажиллана гэдгээ ХӨСҮТ-өөс мэдэгдсэн.
Сануулахад, Монгол Улсад Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 288 болсон бөгөөд үүний 28 нь Афганистанаас ирсэн дайчид юм. Тухайлбал, Афганистанаас энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 113 энхийг сахиулагчийг эх оронд нь авчирсан. Энэ сарын 12-нд ирсэн 62 энхийг сахиулагчийн 10-аас нь Covid-19 илэрсэн бол 14-нд ирсэн 51 энхийг сахиулагчийн 18-д нь мөн Covid-19 илэрсэн юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ