Нийт нутгийн 20 хувьд зуншлага муу байна

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Нийт нутгийн 20 хувьд зуншлага муу байна

Нийт нутгийн 20 хувьд зуншлага муу байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр нийт нутгийн 20 орчим хувьд зуншлага муу байгаа аж. Тухайлбал, бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд байна. Харин 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баянхонгор, Баян-Өндөр, Заг, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төвийн Бүрэн, Аргалант, Дундговийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Мандалговь, Өлзийт, Сайхан-Овоо, Өндөршил, Говь-Угтаал, Адаацаг, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Цогтцэций, Гурвантэс, Дорноговийн Мандах, Сайхандулаан сумдын нутгаар муу байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж