Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози өөрийн дурдатгалдаа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг “хэлсэндээ хүрдэг эр хүн” хэмээн магтжээ. Түүнчлэн “Владимир Путин хүний яриаг гүн хүндэлтгэлтэй, анааралтай, хүлээн зөвшөөрч, инээмсэглэн сонсдог. Тэрбээр өөрийн найз нөхөд, итгэл үнэмшилдээ тууштай нэгэн боловч бусдын үгийг сонсон байр сууриа өөрчилж чаддаг. Путины итгэлийг олж авах нь чухал, хэцүү зүйл боловч нэгэнт итгэлийг нь олсон бол тэрбээр өөр ярилцагч болдог. Тэрбээр үргэлж хэлсэндээ хүрдэг. Путин давхар стандартад дургүй. Ялангуяа хэвлэлтэй харилцахад энэ нь ажиглагддаг. Тэрбээр бусадтай санал зөрөлддөг ч хэзээ ч өс санадаггүй нэгэн” хэмээн Николас Саркози түүнийг тодорхойлжээ.
Францын төрийн эрхийг 2007-2012 оны хооронд барьсан Николас Саркози өөрийн дурдатгалаа бичиж хэвлүүлснээ өчигдрөөс Парис хотноо худалдаалж эхэлжээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ