Америк тивийг нээсэн Кристофер Колумбын хөшөөг буулгав

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Америк тивийг нээсэн Кристофер Колумбын хөшөөг буулгав

Америк тивийг нээсэн Кристофер Колумбын хөшөөг буулгав

Америк тивийг нээж, колончлолыг эхлүүлсэн Италийн аялагч Кристофер Колумбын хоёр хөшөөг өчигдөр (2020.7.24) буулгажээ. Чика хотын хоёр цэцэрлэгт хүрээлэнд байрлах  хөшөөг хотын захирагч Лори Лайтфүтийн захирамжаар буулгасан байна. Эхний хөшөөг шөнийн 03.00 цагт, удаахыг нь өглөөний 05.30 цагт өргөгч кранаар буулган авч явжээ. Хотын даргын мэдэгдэлд дурдахдаа хөшөөг жагсагчдаас хамгаалахын тулд түр хугацаанд буулгасан гэнэ.

Чикаго хотод арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсагчид тус хөшөөнүүдийг буулгахаар олон удаа оролдож, цагдаа нартай мөргөлдсөн аж. Тухайлбал, долдугаар сарын 17-нд жагсагчид хөшөөг буулгахаар оролдож цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр жагсагчид чулуу, салют зэргээр зэвсэглэн дайрсан бол цагдаа нар хүмүүсийг бороохойгоор хайр найргүй зодсон байна. Жагсагчид Кристофер Колумбыг Америк тивийн уугуул иргэдийн эсрэг хоморголон устгалд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.

Хар арьст залуу Жорж Флойд цагдаагийн баривчилгааны үеэр амь үрэгдсэнээр АНУ-д эртнээс уламжлан ирсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг томоохон жагсаал, тэмцэл эхэлсэн билээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж