"Эмч, жолооч нарыг 14 хоног тусгаарлах шаардлагагүй"

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

"Эмч, жолооч нарыг 14 хоног тусгаарлах шаардлагагүй"

"Эмч, жолооч нарыг 14 хоног тусгаарлах шаардлагагүй"

Гадаад орноос ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. Харин зарим хүнийг яагаад 21 хоног тусгаарлахгүй байгаад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмээ тайлбар өглөө. Тэрбээр “Эмч, эмнэлгийн ажилчид хамгаалах хувцсаа ном журмын дагуу өмсч байсан тул 14 хоног тусгаарлах шаардлагагүй. Мөн тээврийн жолооч нарыг 14 хоног хянахгүй. Тээврийн жолооч нарыг иргэд рүү оруулахгүй, хүнтэй уулзуулахгүй байгаа. Харин шинж тэмдэггүйгээр өвчилсөн байх магадлалтай тул гадаад орноос ирсэн иргэдийг 21 хоног ажиглан тусгаарлаж байгаа” гэв. Мөн “Мэргэжлийнхэн 10 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Эрсдэл өндөр байгаа энэ үед сургууль, цэцэрлэгийг хэрхэн хичээллүүлэх талаар ярьсан. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Татан авалт нэмэгдээд, өвчтэй хүмүүс нэмэгдэх тусам эрсдэл нэмэгдэх болно” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж