Сэтгүүлчдэд хүч хэрэглэхгүй байхыг НҮБ АНУ-аас шаардав

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд хүч хэрэглэхгүй байхыг НҮБ АНУ-аас шаардав

Сэтгүүлчдэд хүч хэрэглэхгүй байхыг НҮБ АНУ-аас шаардав

АНУ-д эсэргүүцлийн жагсаал, цуглааныг сурвалжилж буй сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг НҮБ-ын хүний эрхийн комиссоос шаарджээ. НҮБ-ын төлөөлөгчид Лиз Тросселл хэлэхдээ “сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө баривчлагдах, халдлагад өртөх ёсгүй” гэдгийг онцолсон байна. Тухайлбал, “The Independent” мэдээллийн сайтын сэтгүүлч Эндрю Бункомбыг додугаар сарын 1-нд Сиетл хотноо жагсаалыг цагдаагийн хүчээр дарах үеэр сурвалжлага бэлтгэж баривчлагджээ. Тэрбээр өөрийгөө сэтгүүлч гэдгийг олон удаа тайлбарласан ч хууль хүчнийхэн үгийг нь сонсоогүй байна. Түүнийг найман цаг саатуулсны дараа сулласан аж. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаалуудын үеэр АНУ-д 70 гаруй сэтгүүлч, сурвалжлагч баривчлагджээ.  АНУ-ын хэвлэлийн эрх чөлөөг хянах байгууллагаас мэдээлснээр тус жагсаалтай холбоотойгоор 500 гаруй сэтгүүлч ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн гэнэ.

Арьс өнгөний тэгш эрхийн төлөө эсэргүүцлийн жагсаал АНУ-ын хэд хэдэн хотод өрнөх болсон юм. Улмаар АНУ-ын зарим хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас Холбооны тусгай ажилтнуудыг дайчилсан байна.  Жорж Флойд гэх хар арьст залуу цагдаагийн баривчилгааны үеэр нас барснаар жагсаал, тэмцэл эхэлсэн билээ.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж