Д.Нямхүү: 903 хүнд хийсэн шинжилгээгээр вирус илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: 903 хүнд хийсэн шинжилгээгээр вирус илрээгүй

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, July 24, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 633 мянган хүн халдвар авч, 639 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.7 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 9000 гаруй хүн нас барлаа. Энэ нь цар тахал гарснаас хойш шинэ тохиолдол болон нас баралтаар хамгийн өндөр өдөр байлаа. Эрдэмтэд цар тахал цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй, тиймээс шинэ амьдралын хэв маягт дасах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний тулд маск зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах шаардлагатай. Энэ нь өөрийгөө болон өрөөлийн төлөө хувь нэмэр оруулж байгаа зүйл гэдгийг онцлон анхааруулсан байна.

Монгол Улсад өчигдөр 18 хүн ажиглалтад орж, 72 хүн ажиглалтаас гарсан одоогоор 2616 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 208 албан хаагч үйлчилж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 153, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Өдөрт дунджаар 5000 нас баралт бүртгэгддэг бол өчигдөр 9753 нас баралт бүртгэгдлээ. АНУ-ын мэдээлснээр тус улсад өчигдөр 72200 шинэ тохиолдол 1113 нас баралт бүртгэгдсэн байна. Бразилд 55800 шинэ тохиолдол, 1156 нас баралт бүртгэгджээ. Тус улсад нийт халдвар хоёр сая 343 мянгад хүрсэн бол 85200 нь нас барсан. Энэтхэгт 49300 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д өчигдөр 113 шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-д өчигдөр 34 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний тав нь гаднаас зөөвөрлөгджээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.24 / 903 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр долдугаар сарын 4-нд ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Стамбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд, хятадын 191 иргэний шинжилгээ, эмч ажилтан 39 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалд шилжиж байна. Тухайн иргэн нь 31 настай бөгөөд 32 хоног эмчлэгдлээ. Батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэний хариу мөн сөрөг гарсан. Монгол Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Өнөөдөр Афганистанаас 15.30 цагт 120 хүн ирнэ. Эдгээр иргэдийг онцгойлон анхаарах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж