АНУ-д тагнуул хийсэн хэргээр сингапур эрэгтэйг баривчлав

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

АНУ-д тагнуул хийсэн хэргээр сингапур эрэгтэйг баривчлав

АНУ-д тагнуул хийсэн хэргээр сингапур эрэгтэйг баривчлав

Хятадын тагнуул гэж сэжиглэн сингапур эрэгтэйг АНУ-д баривчилжээ. Жун Вей Ёо гэгчийг АНУ-д улс төрийн зөвлөлдөх эрхээ ашиглан 2015-2019 оны хооронд Хятадын тагнуулын агентлагт мэдээлэл цуглуулж өгсөн хэрэгт буруутгасан байна. Үүнээс гадна настай хятад судлаачийг цэргийнхэнтэй хамтран ажилласанд буруутган АНУ-д баривчлаад байгаа юм.

Эдгээр баривчилгаа нь хоёр орны харилцааны зөрчил хурцадсантай холбоотой гэж ажиглагчид харж байна. Хьюстон хот дахь Хятадын Консулын газар, нөгөө талд Ченгду дахь АНУ-ын Консулын газрыг хаахыг  хоёр талаас албаныхан шаардсан юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэхдээ Хятад нь оюуны өмчийг хулгайлсаар байгаа тул дээрх арга хэмжээг авсан хэмээн мэдэгджээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин түүний үгийг үгүйсгэж, Бээжингийн эсрэг чиглэсэн худал хуурмагт тулгуурласан үйлдэл хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж