АНУ энэ намраас хичээл нь 100 хувь онлайнаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй болсон тухай тус улсын Цагаачлалын алба өчигдөр /2020.07.24/ мэдэгджээ.
Харин тухайн гадаад оюутны элссэн сургууль нь хичээлээ хэсэгчлэн онлайн байдлаар заах, эсвэл 100 хувь танхимын сургалт явуулах тохиолдолд шинээр элсэгч гадаад оюутныг тус улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх юм байна.
Мөн одоо суралцаж буй гадаад оюутнуудын хувьд хичээл нь бүрэн онлайн хөтөлбөрт шилжсэн ч АНУ-д үлдэх боломжтой гэнэ.
Тус улсын эрх баригчил хоёр долоо хоногийн өмнө онлайнаар хичээллэх бүх сургуулиудын гадаад оюутнуудад хилийн хориг тавих шийдвэр гаргаж байсан ч томоохон сургуулиудын эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээ цуцалсан юм.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ