Улаанбаатарт бороотой, 19-21 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороотой, 19-21 градус дулаан байна

Улаанбаатарт бороотой, 19-21 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.07.25/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж