Тамхины утаа ясанд хортой

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Тамхины утаа ясанд хортой

Тамхины утаа ясанд хортой

Тамхи уушгинд муу гэдгийг хүн бүр л мэддэг. Гэсэн ч хэрэглэсээр л байгаа. Тэгвэл Энэтхэгийн эрдэмтэд таван жилийн судалгааныхаа дүнд тамхины утаа хүний үс, нүд, ясанд хортой болохыг тогтоосон байна. Байнга тамхи татдаг хүний үс амархан унадаг. Сайн шампунь хэрэглээд ч нэмэр болдоггүйн шалтгаан үүнтэй холбоотой ажээ. Тамхи хүний биед шаардлагатай цайр,  А витамин, магни, кальц, N витаминыг сороод авчихдаг юм байна. Түүнчлэн тамхи цусны эргэлт, тэр дундаа хөл рүү очих цусыг саатуулдаг сөрөг нөлөөтэй. Тиймээс тамхи татдаг хүмүүсийн хөлний шарх удаан эдгэдэг аж. Дасгал хөдөлгөөн хийхэд хөл, бүсэлхийгээр их өвддөг нь тамхины хор юм байна. Эрдэмтдийн ярьж байгаагаар тамхичин хүний үнэрлэх чадвар эрс мууддаг. Үүнээс болж хоолны сонголтоо буруу хийж улмаар жин нэмж чихрийн шижин өвчтэй болдог ажээ. Тамхины утаанд 400 гаруй төрлийн хорт бодис, нэгдэлүүд байдаг бөгөөд өөрөө татдаггүй ч утаанд удаан суух нь эрүүл мэндэд, тэр дундаа нүдэнд маш хортой гэдгийг Энэтхэгийн эрдэмтэд онцоллоо. Нүдний даралттай болоход ч нөлөөлдөг юм байна.      

“News Track India”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж