Нойтон сальфетка хүүхдэд харшил үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Нойтон сальфетка хүүхдэд харшил үүсгэдэг

Нойтон сальфетка хүүхдэд харшил үүсгэдэг

Нойтон сальфетка хүмүүсийн байнгын хэрэглээ болоод байгаа. Ялангуяа бага насны хүүхдийг нойтон сальфеткаар цэвэрлэх нь энгийн үзэгдэл болсон юм. Тэгвэл Сиднейн их сургуулийн доктор Розмари Никсон үүнийг зөв шийдэл гэж үзэхгүй байна. Тэрбээр” Энэ бүтээгдэхүүнд байдаг цэвэрлэгч бодис нярай хүүхдийн арьсанд харшил үзүүлдэгийг туршилтаар баталлаа. Арьсанд шарх үүссэн байвал бүр ч аюултай. Туршилтад оролцсон 20 хүүхдийн 15 нь арьсны харшилтай болох магадлал их гарсан. Бид туршилтандаа энгийн болон өндөр үнэтэй сальфетка хэрэглэсэн. Ийм бүтээгдэхүүн хэрэглэдэг эцэг эхчүүд сэтгэл зовнихгүй явдаг байх. Яагаад гэвэл, хүүхдүүдийн олонхи нь шууд харшлаар өвчлөхгүй. Тэглээ гээд тайвширч болохгүй. Учир нь, бидний тогтоосноор багадаа нойтон сальфетка байнга хэрэглэдэг байсан хүүхэд 6-8 насандаа арьсны харшилтай болох магадлал 80 хувь байсан. Эрдэмтэд яаж ч хичээгээд арьсанд харшил үүсгэдгүй цэвэрлэгч бодис олж тогтоогоогүй л байна. Иймд болж өгвөл нойтон сальфетка хэрэглэхгүй байвал зохино” гэж ярьсан байна.    

Эх сурвалж Vesti 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж