Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ | News.MN

Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Ховд аймгийн төвд 1970 оны дунд үед монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ. Тухайн үед аймгийн даргаар ажиллаж байсан Н.Насанжаргал  зоотехникч мэргэжилтэй байсан болоод ч тэр үү зэрлэг амьтан гаршуулан тэжээхээр оролдож байсныг нутгийн хөгшид хуучилсан юм. Тэр хүн нэг удаа бөхөнгийн янзага авчраад Т.Шиймаа гэдэг айлд өгч угжуулан өсгүүлжээ. Эхлээд угжуулдаг байсан болохоор хүнээс үргээд байдаггүй байж. Харин том болоод хүнээс зугтдаг, үргэдэг болчихсон аж.

Удсан ч үгүй Н.Насанжаргал дарга гаршуулсан бөхөнтэй ижилсүүлэхээр монгол ямааны эм ишиг авчирч өгсөн аж. Дараа нь, Ховд аймгийн Нарийн гол гэдэг газраас нарийн ширхэгтэй өвс авчирч бөхөн, ямаа хоёрыг ижилсүүлж тэжээж эхэлсэн байна. Сүүлдээ бөхөн монгол ямаатай ижилсээд хоорондоо дасчихсан, хашаанд нь орж ирсэн хэнээс ч харамладаг болсон гэдэг. Нэгдүгээр сарын үед ороо нь оржээ. Гэвч эвцэлдүүлэх ажил бүтэлгүй болсон байна. Учир нь, бөгс нь битүү ишиг авчирснаа сүүлд мэдсэн ажээ. Анх авчрахдаа яагаад анзаараагүй юм бол гээд ихэд харамсаж байсан гэдэг. Бөхөн хашаанаасаа огт гардаггүй байсан бөгөөд зургаан жил наслаад үхжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-25 103.212.117.32

Ямаанд үтрээ гэж байдаг болвуу

Avatar

Зочин 2020-07-25 202.9.46.15

мулгуу г***й шиг зоотехникч вэ

Avatar

Зочин 2020-07-25 66.181.191.167

Юу ч хийхгүй байж шүүмжлээд л… Энэ хүн адаглаад туршиж үзсэн байна. Чам шиг их мэдээгүй

Avatar

Зочин 2020-07-25 82.6.228.7

Генетик нь өөр 2 амьтанаас төл гарахгүй . Сайхан санаа мунхаг толгой.

Avatar

nuudel 2020-07-25 64.120.88.65

б**с нь битүү ишиг…… ойлгохгүй л байна шүү. Тэгээд яаж баадаг байсан юм.Эвцэлдүүлэх үедээ б**с нь битүүг мэдсэн аан.г*** бөхөн ямаа 2 байсан юмуу.

Avatar

Зочин 2020-07-25 202.21.109.65

TAVISALIN UMDAA

Avatar

nyamka 2020-07-25 108.71.183.112

gunbalai bid koyriig naaldan padaar naalduuchksn bj bilee

Avatar

Зочин 2020-07-25 66.181.161.103

Дээр үед ч гаж донтой Орк байж л байжээ…

Avatar

Зочин 2020-07-25 66.181.161.62

Тэр үеийн манай зоотехникчдийн дундаж мэдлэг тиймэрхүү л байсан юм. Ихэвчлэн дарга нарын хүүхэд сул цалинтай амархан ажил дээр тохоогддог. Их л сайндаа малчны хүүхэд ийм албан дээр очино. Гэвч аль нь ч боллоо гэсэн бодит мэдлэг нь иймэрхүү л байж. б**с нь битүү ишиг аваачих ч дүүрч. Өөр хоёр зүйлийн амьтад эвцэлдлээ ч үр удам нь амьдрахгүй гэдгийг үхтлээ сураад ч тэр зоотехникч мэдэх хувьгүй байсан юм. Өлөн ховдынхон ийм мэдээгээр өөрсдийгөө л рекламдах гэсэн юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-07-25 202.72.245.202

генетикийн хувьд тохирохоор бсан байж магадгүй л юм. Бүтсэн бол харин ч үр ашигтай амьтан гарах ч бсан юм бил үү
бөхөнгийн эрхтэнүүд нь их хэрэгтэй чухал ферментүүдтэй бдаг биз дээ. Эврээсээ болоод мөхөж буй амьтан гэж ойлгодог

Avatar

Зочин 2020-07-25 103.212.117.32

Зарим амьтадыг эрлийзжүүлж болдоггүй. Өөрөөр хэлбэл тохирдог тохирдоггүй ген гэж бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж