Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Ямааг бөхөнтэй эвцэлдүүлэх гэжээ

Ховд аймгийн төвд 1970 оны дунд үед монгол бөхөнг ямаатай эвцэлдүүлэх гэсэн сонин тохиолдол гарч байжээ. Тухайн үед аймгийн даргаар ажиллаж байсан Н.Насанжаргал  зоотехникч мэргэжилтэй байсан болоод ч тэр үү зэрлэг амьтан гаршуулан тэжээхээр оролдож байсныг нутгийн хөгшид хуучилсан юм. Тэр хүн нэг удаа бөхөнгийн янзага авчраад Т.Шиймаа гэдэг айлд өгч угжуулан өсгүүлжээ. Эхлээд угжуулдаг байсан болохоор хүнээс үргээд байдаггүй байж. Харин том болоод хүнээс зугтдаг, үргэдэг болчихсон аж.

Удсан ч үгүй Н.Насанжаргал дарга гаршуулсан бөхөнтэй ижилсүүлэхээр монгол ямааны эм ишиг авчирч өгсөн аж. Дараа нь, Ховд аймгийн Нарийн гол гэдэг газраас нарийн ширхэгтэй өвс авчирч бөхөн, ямаа хоёрыг ижилсүүлж тэжээж эхэлсэн байна. Сүүлдээ бөхөн монгол ямаатай ижилсээд хоорондоо дасчихсан, хашаанд нь орж ирсэн хэнээс ч харамладаг болсон гэдэг. Нэгдүгээр сарын үед ороо нь оржээ. Гэвч эвцэлдүүлэх ажил бүтэлгүй болсон байна. Учир нь, бөгс нь битүү ишиг авчирснаа сүүлд мэдсэн ажээ. Анх авчрахдаа яагаад анзаараагүй юм бол гээд ихэд харамсаж байсан гэдэг. Бөхөн хашаанаасаа огт гардаггүй байсан бөгөөд зургаан жил наслаад үхжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж