Хуримын бэлгийн санаа

Хуучирсан мэдээ: 2020.07.26-нд нийтлэгдсэн

Намрын дунд сард шинэхэн хосууд маань гал голомтоо бадраан өрх гэр тусгаарлан шинэхэн амьдралаа эхлүүлдэг билээ. Харин хосуудад ямар бэлэг өгөх вэ? Гэдэг асуулт зочин бүрийг зовоодог. Уншигч та бүхэндээ цахим технологи цахилгаан барааны их дэлгүүр PC Mall-оос сонгож болох бэлгийн санааг хүргэж байна.

Хөргөгч

Хосуудын амьдралд, эрүүл шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэхэд хамгийн чухал нь хөргөгч. Сүүлийн үед залуучууд 2 хаалгатай хөргөгч сонгох нь ихсээд байгаа. Олон төрлийн нарийн ногоо, мах хүнсэндээ хэрэглэхийн хэрээр тэднийгээ ангилж, цэгцтэй хадгалахад нь зориулан багтаамж ихтэй том хөргөгч бэлгэд өгвөл хосууд маань ямар их баярлах бол

Угаалгын машин

Болдогсон бол угаалгын машиныг анх зохион бүтээсэн хүнд баярлалаа гэж хэлээд үнсэхсэн. 😛 Технологийн энэ гайхалтай бүтээгдэхүүн байхгүй бол бид хувцас угаана гэж амралтын өдрөө угаалгын өдөр гэж нэрлэх байсан биз ээ. Ажлыг хэд дахин хөнгөвчилж, цаг хэмнэн, өнгөлөг явахад нь тусалсан танд бэлгээ авсан эзэгтэй угаалгын машин анх зохион бүтээсэн хүнд талархаж байгаа шиг минь л их баярлах байхдаа.

Зурагт

Хөл хорио тогтоосны улмаас ч юм уу, шинэ киноны нээлт дийлдэхээ больж олон төрлийн технологи гарч байгаагаас ч юм уу зурагтын хэрэглээ нэмэгдэж үзүүлэлтүүд болон хэрэглэгчдийн шаардлага улам л өндөр болж байна. Hisense брэндийн зурагтууд нь нягтрал сайтай, ухаалаг, хамгийн гол нь DOLBY дуугаралттай тул дуу дүрсний гайхамшгийг гэрээсээ мэдрэх боломжтой.

Плитк

Эзэгтэй нарын хамгийн сайн туслахуудын нэг бол яах аргагүй гал тогоо, тэр дундаа плитк байдаг. Плитк+шарах шүүгээг хамтад нь бэлэглэвэл хэчнээн шинэхэн гэргий маань хэчнээн баярлах бол.

Ухаалаг чанагч

Будаа агшаагч, битүү чанагч, богино долгионы зуух бүгд багтсан ухаалаг чанагч гарсан байна цаана чинь. Олон үйлдлийн тусламжтайгаар хоолыг ч ёстой хашраана шүү дээ.

Танд санал болгосон цахилгаан бараанууд бүгд PC Mall их дэлгүүрт худалдаалагдаж байгаа бөгөөд “Хаан хямдрал, Хатан бэлэгтэй” худалдаагаа зарласан байгаа шүү. Цахилгаан бараанууд  хямдралтай, бас бэлэгтэй байгаа тул та хямд зардлаар олон, том бэлэг базаах боломжтой. Мөн гэрэл зургийн студид зураг авахуулах 300,000₮-ийн эрхийн бичиг өгч байсан. Шинэ гэр бүлд дурсамжаа мөнхлөх боломжийг ч бас давхар бэлэглээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж