"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,  “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан.

Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж