Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “Сократус Студиа” ХХК-тай хамтран ажиллах  санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ыг гаргах ажлыг талууд хамтарч гүйцэтгэнэ. Тодруулбал “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-аас “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж. Судалгааны үр дүнд зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай, хэвийн үйл ажиллагаатай ухаалаг хотод шаардлагатай суурь ойлголтуудын тайлбар, хэв шинжүүд, оролцогч талууд, тэдгээрийн үүргүүд, ухаалаг хотын үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүд, чанартай өгөгдлийн сан гэх мэт системийн шийдлүүдийг боловсруулан гаргасан байна. Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан  инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба энэ үеэр “Улаанбаатарчуудын өмнө хороо, дүүрэг, хотын хэмжээнд шийдэл шаардсан олон асуудал гардаг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулдаг ч зарим асуудлыг шийдвэрлэж чаддаггүй тохиолдол байдаг. Тиймээс аливаа асуудлыг богино хугацаанд, бага зардлаар шийдвэрлэхийн тулд  шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлагатай болж байна. Энэ ч үүднээс  “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж