Хакүхо, Котошёогикү нар башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.16-нд нийтлэгдсэн

Хакүхо, Котошёогикү нар башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо 7 дахь өдрөө боллоо. Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо Ичиножёог, ёкоүна Харүмафүжи сэкивакэ Ёшиказэг, ёкозүна Какүрюү комүсүби Точиношинг тус тус давлаа. Мөн озэки Котошёогикү Аойямагаар 7 дахь даваагаа авсан бол озэки Гоэйдо Шёохозанд унажээ.

Башёг долоон өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо, озэки Котошёогикү нар бөхчүүд нэг ч унаагүй тэргүүлж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцлээ.

Фотог твиттэр хуудсаас авав.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 6-1
Ёкозүна Какарюү М.Ананд 5-2

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 (гэмтэв)

Маэгашира 3 Ичиножёо А.Ичинноров 1-6
Маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-4
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-5
Маэгашира 13 Таканоива А.Баасандорж 5-2

 

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж