9,5 мянган агаарын цохилт өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.16-нд нийтлэгдсэн

9,5 мянган агаарын цохилт өгсөн гэв

АНУ-ын эвсэл Сири, Иракт 9,5 мянган агаарын цохилт өгсөн гэж тайлагнав

 

 

Сири, Ирак дахь “Исламын улсын” байрлалд 9,5 мянга гаруй агаарын цохилт хийжээ. Цагаан ордноос гаргасан мэдээнд “Эвслийн 12 гишүүн орнууд Ирак, Сири дэх хэт даврагчдын байрлалд 9,5 мянга гаруй агаарын цохилт хийсний 650-ыг нь Рамади хотыг  чөлөөхийг дэмжин хийлээ” гэж өгүүлжээ.

 

Эвслийн агаарын цохилтоор 3450 гаруй машин танкийг жагсаалаас гаргажээ. Мөн их буу миномётын 1120 байрлалыг бөмбөгдсөн гэнэ.

 

Нефтийн 1170 гаруй төхөөрөмж, байгууламжид цохилт өгсөн байна. Исламын улс бүлэглэлийн 13,5 мянган байрлал, түүний тоонд 39 байлдааны сургуулийн лагерийг устгажээ. Зөвхөн арванхоёрдугаар сард  эвслийн агаарын цохилтоор хэдэн арван исламчуудын дарга нарыг устгажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж