20 жилийн дараа дэлхийн хуванцар хог 1.3 тэрбум тонн болно

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

20 жилийн дараа дэлхийн хуванцар хог 1.3 тэрбум тонн болно

20 жилийн дараа дэлхийн хуванцар хог 1.3 тэрбум тонн болно

Яаралтай дэлхий нийтээр арга хэмжээ авч эхлэхгүй бол 2040 он гэхэд хуурай газар болон далай тэнгис дэх хуванцар хог хаягдал 1.3 тэрбум тонн хэмжээтэй болох нь байна.

Судалгааг удирдан явуулсан Лидс их сургуулийн эрдэмтэн Костас Велис “Тийм их хэмжээний хогийг төсөөлөхөд бэрх байж болох юм. Энэ нь Их Британийн бүх газар нутгийг 1.5 удаа дүүргэсэнтэй тэнцэх хэмжээ юм” хэмээн хэлжээ.

Дэлхийн бүх оронд хуванцар материалыг бүх төрлийн хэрэглээнд ашиглаж байгаа тул ийнхүү тоо баримт гаргах амаргүй байсан ч эрдэмтэд шаргуу хөдөлмөрийн үр дүнд хамгийн ойролцоо байж болох уг тооцоог хийсэн байна. Мөн цаашлаад дэлхий одоогийнх шигээ үргэлжилбэл 20 жилийн дараа хог хаягдал хэр их болсон байх вэ гэдгийг судалсан аж.

Судалгааны үр дүнгээс үзвэл ирэх 20 жилийн туршид дэлхий дээрх хуванцар хог хаягдлын хэмжээ 710 сая тонноор нэмэгдэж, 1.3 тонн болох аж. Ийнхүү нэмэгдэхэд цар тахлын энэ үед хэрэглэгдэж буй хамгаалах хувцас, хэрэглэлүүд ихээр нөлөөлж буй юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж