НЭМЭЛТ: 19:30 ЦАГ
Шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноолоо.
Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл, 149.1-д "Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж, эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Х.БАТ-ЯЛАЛТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА
15:00 ЦАГ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.07.24/ УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.
Х.Бат-Ялалтыг 2002 оны ЭХТА-ын 149.1 дэх хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарч бэлтгэх хугацаа арван минут өгч шүүх хурал завсарлалаа.
Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-07-24 103.26.193.4
Шүүх арай байнаа. Нэр дэвшээд явж байхад нь барьж хориод дараа нь торгоод явуулж байгаа юм уу. Энэ монгол улс чинь хаашаа л эргээд байна даа. Дуртай нэг нь хүнийг барьж хорьж байгаад сонгууль дуусхаар тавиад явуулдаг болоо шив дээ
kub 2020-07-24 139.5.218.134
yadaj odoo umguulukh erkhiig ni avakh bailguidee
зочин 2020-07-24 66.181.161.84
Яаж Женкогийн ивээлд багтчихваа ? . Женкогийн ивээлд багтаагүй бол ч , 3 жил баталгаатай л даа .
mgl 2020-07-24 202.9.40.190
shuuh shudarga bolson tsagt l mongol hugjih yum baina.shuugch nar eh oronoo boddochee.
Зочин 2020-07-24 66.181.161.8
Шүүхийг тарааж шинээр ардын шүүх байгуулья. Хар цагааныг ялгаж чаддаггүй улс төрийн захиалгат шийдвэр гаргааад байна.
Зочин 2020-07-24 172.58.121.129
Boliochdee ter mongiig ni avaachij ogoh gehed erdenechimeg arhichin tamhichin sexchin huuhen chini avaagui shdee YouTube deer bgaashdee icheechee!
Зочин 2020-07-24 202.179.27.183
Та нар мэднэ дээ. Анхан шүүх ШҮҮХ БИШ БОЛСОН. Нуль популизм.
Зочин 2020-07-24 202.55.188.38
Шүүх ойрдоо ширүүн байгаа даа. Хорих ял яагаад өгөөгүй юм бол оо.
Зочин 2020-07-24 103.10.23.101
ЭРДЭНЧЭМ ХЭМЭЭХ СОГТУУ СОЛИОТОЙ АВГАЙ ЮУЧ ГЭЖ ХУДПЛАА ХУЦАЖ МЭДНЭ
Зочин 2020-07-24 64.119.21.223
Шүүх ч ойрын үед ширүүн байна шүү. Одоо энэ жижиг гарыг амархаан дугтайлгана даа.
зочин 2020-07-24 203.91.115.247
Өгснүүд нь ч яахав буруугаа ард түмнээр хариуцлагаа тооцуулчихсанж, одоо авснуудынх нь цаг ирж дээ.
Зочин 2020-07-24 66.181.179.106
3 jil