17 настай Беллинхэм багтаа дугаараа мөнхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

17 настай Беллинхэм багтаа дугаараа мөнхлүүллээ

17 настай Беллинхэм багтаа дугаараа мөнхлүүллээ
Италийн хөлбөмбөгийн АС Милан баг 3, АНУ-ын сагсан бөмбөгийн Чикаго Буллс баг 23 дугаарыг тус тус мөнхөлсөн билээ

Английн хөлбөмбөгийн Чемпионшип лигийн Бирминхем баг 17 настай залуу авьяастан Жуд Беллинхемийн 22 дугаарыг үүрд мөнхөлж буйгаа зарлалаа. Энэ зуны солилцоо наймааны цонхоор Германы Боруссиа Дортмунд баг руу 25 сая фунт стерлингээр зарагдаж буй хагас хамгаалалтын байрлалд тоглодог Беллинхемийн хувьд найман настайдаа Бирминхем багийн хүүхдийн академид элсч байжээ.

Дөнгөж 17 насандаа 25 сая фунт стерлинг хүрч, дэлхийн хамгийн үнэтэй 17 настай хөлбөмбөгчин болсон тэрбээр “Бирминхем багаас тоглож авч болох ч энэхүү багт хүчин зүтгэсэн тоглогчийн зүрх сэтгэлээс Бирминхемийг үл авч болно” хэмээн ярьжээ. Ердөө 16 нас 38 өдөртэй байхдаа Бирминхем багийн төлөө мэргэжлийн хөлбөмбөгчний замналынхаа анхны тоглолтод оролцож, тус багийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болсон Беллинхем тэр цаг үеэс хойш нийт 41 тоглолтонд оролцож, 4 гоол оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж