Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ | News.MN

Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Нацистын хорих лагерийн хамгаалагч байсан, өдгөө 93 настай Бруни Дэйг 5230 хүний амь хөнөөсөн хэмээн буруутгаж ял сонсгожээ.

Дэй залуудаа Польшийн Данзиг буюу одоогийн Гданскийн ойролцоо байрлаж байсан Статтхоф лагерийн хамгаалагч байсан бөгөөд цаазын ажиллагааг голчлон гүйцэтгэдэг байсан аж. Түүнд Хамбург хотын шүүх өчигдөр /2020.07.23/ хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Лагерьт хоригдож байсан хүмүүсийн заримыг нь цаазаар авдаг байсан бол ихэнх нь өвчнөөр нас бардаг байжээ. Шүүх хуралд тус лагериас амьд үлдсэн хүмүүс болон хоригдлуудын гэр бүлийн нийлээд 40 хүн нэхэмжлэгчээр оролцсон байна.

Дэй тус лагерьт ажиллаж эхлэхдээ буюу 1944 оны наймдугаар сард ердөө 17 настай байсан учир түүнд өсвөр насны хүүхдэд оноодог ял оноожээ. Эхэндээ прокурорууд түүнд гурван жил хорих ял төлөвлөсөн ч Дэйн өмгөөлөгч түүнийг шоронд тэсэхгүй хэмээн ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна.

Эл лагерь 1939 онд Польшийн улс төрийн гэмт хэрэгтнүүдийг залхаан цээрлүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Гэвч удалгүй тус лагерь еврей голдуу 110 мянган хоригдлоор дүүрсэн бөгөөд өдөрт 100 гаруй хүнийг цаазаар авдаг байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2020-07-24 66.181.161.107

Ene76 golgiig tsazalxiimsan

Avatar

Hfsa 2020-07-24 37.201.171.81

Ene hvn gantsaaraa olon myngan hvniig tsagdaj horij alj bsan baih nuu tend oroltsson uchnuun myngan hvn odooch bgaa ter hvmvvsiig ni olj hamt shvvgeech

Avatar

Toroo 2020-07-24 211.36.141.107

Eoooo kkk bur aimaar

Avatar

Зочин 2020-07-24 139.5.218.98

Хэрэг хуучирдаггүй гэж.

Avatar

Retard 2020-07-24 202.131.229.146

ongorson boroonii araas tsuv numrushh

Avatar

Зочин 2020-07-24 124.158.110.82

манайд ч гэсэн шүүхийн шийдвэрт араатнууд байгаа шүү!!!! Малнууд минь хэлмэгдэж, бусдын гайгаар, гүтгэлгээр, хууль шүүхийн алдаанаас хэрэгтэн болж хохирох тохиолдол гарсан. Энэ чинь шинэ зуун!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж