Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Хорих лагерийн хамгаалагч асан 93 настай эрийг 5230 аллагад буруутгажээ

Нацистын хорих лагерийн хамгаалагч байсан, өдгөө 93 настай Бруни Дэйг 5230 хүний амь хөнөөсөн хэмээн буруутгаж ял сонсгожээ.

Дэй залуудаа Польшийн Данзиг буюу одоогийн Гданскийн ойролцоо байрлаж байсан Статтхоф лагерийн хамгаалагч байсан бөгөөд цаазын ажиллагааг голчлон гүйцэтгэдэг байсан аж. Түүнд Хамбург хотын шүүх өчигдөр /2020.07.23/ хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Лагерьт хоригдож байсан хүмүүсийн заримыг нь цаазаар авдаг байсан бол ихэнх нь өвчнөөр нас бардаг байжээ. Шүүх хуралд тус лагериас амьд үлдсэн хүмүүс болон хоригдлуудын гэр бүлийн нийлээд 40 хүн нэхэмжлэгчээр оролцсон байна.

Дэй тус лагерьт ажиллаж эхлэхдээ буюу 1944 оны наймдугаар сард ердөө 17 настай байсан учир түүнд өсвөр насны хүүхдэд оноодог ял оноожээ. Эхэндээ прокурорууд түүнд гурван жил хорих ял төлөвлөсөн ч Дэйн өмгөөлөгч түүнийг шоронд тэсэхгүй хэмээн ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна.

Эл лагерь 1939 онд Польшийн улс төрийн гэмт хэрэгтнүүдийг залхаан цээрлүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Гэвч удалгүй тус лагерь еврей голдуу 110 мянган хоригдлоор дүүрсэн бөгөөд өдөрт 100 гаруй хүнийг цаазаар авдаг байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж