"Мулан" кино дэлгэцнээ нээлтээ хийхгүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

"Мулан" кино дэлгэцнээ нээлтээ хийхгүй байж магадгүй

"Мулан" кино дэлгэцнээ нээлтээ хийхгүй байж магадгүй

Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнуудын кинотеатрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино хохирол амсч байна. Тухайлбал, Диснейн шинэ бүтээл "Мулан" кино дэлгэцнээ нээлт хийхгүй бололтой.

"Мулан" анимейшныг бүрэн хэмжээний кино болгосон тус кино өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийх товтой байсан ч долдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Гэсэн ч цар тахал дарагдахгүй байгаа тул "Мулан" киноны нээлтийг дахин хойшлуулж, наймдугаар сарын 21-нд олон улсад нээхээр тов зарласан юм. Харин Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг цуцалсан бөгөөд дахин тов зарлаагүй байна.

"Мулан" киноны зураг авалтыг 2018 оны арваннэгдүгээр сард Хятад, Шинэ-Зеланд улсуудад хийсэн бөгөөд өндөр зардлаар бүтжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж