Оросын онгоцнууд далавчит пуужингаар исламчуудад цохилт өглөө
Фото: mil.ru
Оросын Агаар сансрын хүчний онгоцнууд Сири дэх исламчуудын байрлалд 97 далавчит пуужингаар цохилт хийжээ. Энэ тухай тус орны Батлан хамгаалах яам РИА Новести агентлагт мэдэгдсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд АСХ-ний ажиллагааг Сирийн Араб улсад явуулж эхэлснээс хойших 100 хоногийн дотор тэдний дэмжлэгтэйгээр Сирид 217 хот суурин болон мянга гаруй кв.км нутаг дэвсгэрийг чөлөөлсөн байна. Энэ үеэр Оросын онгоцнууд нийт 5662 байлдааны нислэг хийжээ.
Агаарын таван цохилтын нэг нь Сирийн сөрөг хүчнээс авч байгаа мэдээллийн дагуу хийгдсэн гэдгийг БХЯ-ны төлөөлөгч онцоллоо. Эх оронч сэтгэлгээтэй сөрөг хүчинтэй холбоо тогтоон харилцан ажиллагааг оросууд явуулж байна гэж Жанжин штаын Оператив албаны газрын дарга дэслэгч генерал Сергей Рудской хэлэхдээ одоо тэдний хүчин 10 мянга орчим хүн байгаа гэсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР