Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье | News.MN

Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Соёлын яам циркээ аврахаас ажлаа эхэлье

Ерөнхийлөгчийн захиалгатай, захиалгагүй ч бай Засгийн газар Соёлын яамыг бие даан байгуулж ажиллахаар бүтцээ зурагласныг УИХ баталснаар шинэ яам эмхлэн байгуулагдав.

Сайдаар нь академич С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар нь Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Г.Эрдэнэбат нар томилогдон ажлаа эхлээд байна. Дэд сайд нь тэс хөндлөн мэргэжлийн бус хүн томилогдсоныг эс тооцвол сайд, Төрийн нарийн хоёрыг салбарынхан нь андахгүй.

Долоон газар 70 гаруй хүнтэй ажиллахаар бүтцээ батлуулсан Соёлын яамны эхний ээлжинд барьж авах ажил нь циркээ аврах ажиллагаа болж хувираад байна.

Улсын циркийг 2008 онд менежментийн гэрээгээр хувьчилсанаас хойш бодлого ч алдагдаж, энэ хугацаанд циркчид талын нэг тарцгаан, Монголын соёлын үзүүлбэрийн төрөл жанр ч багасчээ.

Шинэ цирк төвийн захирал Д.Зоригт “Монголын циркчид өнөөдөр нүүдлийн шувууд шиг гадаадын орнуудыг зорьж, үзүүлбэрээ үзүүлдэг болсон. Уран нугаралт, акробат зэрэг цөөн үзүүлбэрээр л дэлхийд амжилт үзүүлж байгаа болохоос биш агаарын номер, амьтны цогц үзүүлбэр, илбийн гайхамшиг үзүүлбэрээр амжилт гаргах нөхцөлгүй болсон. Шалтгаан нь циркийн байр, сургалт юм” гэж өмнө нь ярьж байв.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу “Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гадаадын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Хуучин циркийн боловсон хүчнийг ЗХУ-д төрөл жанр бүрээр бэлтгэдэг байсан, одоо зөвхөн шавь сургалтаар дотооддоо уран нугаралт зэрэг цөөн мэргэжлээр сургах болсон. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж ажиллаасай” хэмээн хүссэн билээ.

80 шахам жилийн түүхтэй циркийн урлаг мөхөлд ойртсон шалтгааныг энэ салбарт ажиллагсад мөн л төрөөс хэрэгжүүлдэг бодлогогүй, бэлтгэл сургуулилт хийх байргүйтэй холбож ирсэн.

Нөхцөл байдлыг нь харвал ирээдүйн циркчид өнөөдөр 80 жилийн түүхтэй хуучин циркийн барилгад багталцаж ядан бэлтгэл сургуулилт хийж байна. Засвар хийх шаардлага үүссэн ч төсвөөс хөрөнгө тавьдаггүй, шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн тухай хөндөж ирсэн ч Засгийн газар нь хүлээж авалгүй явсаар өнөөдөртэй золгожээ.

Тиймээс зориулалтын байранд сургуулилт хийх шаардлага үүсэхэд “Аса” циркт сарын 15 сая төгрөгийн түрээс төлж, үйл ажиллагаа эрхлэх замаар өдөр хоногийг аргацааж ирсэн байна.

Уг нь менежментийн хувьчлал гэдэг бол зориулалтын дагуу л ашиглахыг хэлдэг. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд “Аса” цирк бие даан үйл ажиллагаа явуулахдаа хэдэн удаагийн циркийн тоглолт зохион байгуулсан бэ. Циркийн тоглолт болохоос илүүтэй нийтийн дуучдын тоглолт түлхүү зохион байгуулагдсан гэж хэлбэл бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй биз.

Өнөөдөр “Аса” цирк хэдэн уран бүтээлчтэй вэ, амьтад нь байгаа юу гэдэг асуултад хэн ч хариулт өгч чадахгүй сууна.

Хэдэн жилийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.Магнай энэ асуудлыг хөндөж, “Аса” циркийг зориулалтынх нь дагуу ажиллуулах шаардлага тавьж, Асашёорюү Д.Дагвадоржтой үзэлцэж байсныг эс тооцвол төр үндсэндээ эздийнх нь ааш араншинг харж, ажиллаж ирээ юу гэмээр.

Одоо болсон, олон жил тэр эрхэллээ. Төр юм бол шаардлага тавь, түмэн олон циркээ аврах бодлогыг тань дэмжээд л ар тал болно.

Соёлын яамны эхний ажил циркээ аврахаас эхлэх ёстой шүү.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unen 2020-07-24 202.126.89.130

XUTSNA BIZ. DED SAID N TES XUNDLUN CH GEX SHIG. ARCHITECTURE GEDEG YUMIIG SUDALCHAAD NEG YUM BICHMER AYDAACH SETGUILCHINTSEREEE. XAMAG SOYOLIIN TOLGOID ARCHITECTURE BAIDAG YUM MALAA

Avatar

ан 2020-07-24 202.179.25.159

Кинотеатр,цирк, хүүхэд залуучуудын театраа төр буцааж авсан нь дэнрэн

Avatar

Зочин 2020-07-24 64.119.24.33

Энэ дагвадорж гэж гахайн торойд Монголын ард түмэн өртэй юм бэ !?! Энэ муу новшоос циркээ буцааж авах хэрэгтэй.

Avatar

J 2020-07-24 202.126.89.130

Xuts. Chaddag yum bol avaarai atsaa

Avatar

Зочин 1 цагийн өмнө 103.229.123.226

Чи очоод гахайн тоорой минь циркээ авъя гэж хэлээд үз дээ утасны цаанаас том том шаахын хархаараа аврагаа эн тэр гэж доль шаана даа хошного чинь кккк. Тэр байшинд чинь зөндөө засвар ажилчид нь олон сарых нь цалинг нь өгөөд авсан юм. Хэрвээ улс тэр хөрөнгийг нь хүүтэй нь одоогын ханшаар тооцоод өгчихвөл буцаагаад өгчих байлгүй дээ. Циркчид өөрсдөө арчаагүй лалрууд дөө.

Avatar

B 2020-07-24 202.126.89.141

Tsirkee uls avah heregtei tsirk shig tsirk baih heregtei bna

Avatar

Эсэргүү бүлгэм хүрээгээ тэлэх нь 2020-07-24 64.119.20.42

За ингээд Дагваа аварга маань эсэргүү бүлгэмд шинээр элсэв бололтой.

Avatar

Дорж 2020-07-24 64.119.22.141

Цирк ээ’Ард кино театерээ авья

Avatar

Зочин 2020-07-24 203.91.115.53

АРД КИНО ТЕАТР ЦИРК ХҮҮХДИЙН ТЕАТР КИНО ТЕАТРУУДАА ХУВЬЧИЛЖ БАЙДАГ ГҮЙ ЭЭ МӨН Ч ТЭНЭГ УЛС ЮМАА.

Avatar

jenko 2020-07-24 202.131.225.197

ЦИРКЭЭР ХОГОО ХИЙДГИЙН ХЭН Ч ҮЗДЭГГҮЙ, ӨӨР ЮМ БОЛГОЖ АШИГЛА

Avatar

Зочин 2020-07-24 192.82.68.18

Cугар гэдэг н**ш Аса д егеед авилгалд нь токио д байр авсийн биш vv…

Avatar

Зочин 2020-07-24 202.126.89.125

3 хан сая хунтэй жижиг улс салбараар сплж биш, нэгтгэж байж хегжлийг цогцоор харж шийдэх боломж бурдэх юм! Соел бух салбарт хамаатай, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалд гээд …

Avatar

зочин 2020-07-24 66.181.161.4

Пивоны газар л болсоншдээ

Avatar

Bold o 2020-07-24 223.62.204.223

Hurelsuh Sumyabazart shanaaduulaad tsirkiig butsaaj avah tuhai yariaad ehellee.Nomtoitod shanaaduulaad tsagaan suvargiig butsaaj avna geed bsan ene Hurelsuh iin oshoo avalt ehellee

Avatar

Зочин 2020-07-24 43.228.131.151

Аса, Сумьяабазар хоероос циркээ буцааж авах хэрэгтэй.Улсад нэг ч төгрөг төлөөгүй менежмэнтийн гэрээгээр авсан. Хүрэлсүхийг зөв шийдвэр гаргана гэж ард түмэн хараж байна. Энэ хоер бөхөд Монгол улс ямар ч өргүй.

Avatar

Зочин 2020-07-24 202.179.25.81

Ард түмэн дэмжинэ шүү.

Avatar

Зочин 2020-07-24 182.160.0.210

Хэнийг нь?

Avatar

zochin 2020-07-24 202.126.88.156

ASA odoo zodvol yana !yag zodoh baihaa

Avatar

Зочин 2020-07-24 98.253.30.34

Soyoliin yam bol zugeer HUK iin zarim negen humuust zoriulaj gargasan oron too byaluunii helterhii. Batlan hamgaalah, Ontsgoi, Eruul mendiin geh met yamduudad zugeer l oort zutgesen hundee shagnal bolgoj ogdog gazruud bolj huvirasan bna suuliin 20 ood jil.

Avatar

Zochin 2020-07-24 202.126.88.146

#ЦиркээАварья

Avatar

Давагдорж 2020-07-24 64.119.20.70

Ав ав энэ амбаараа.

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Ye gyalai tegmeershdee tosoor gooj buyanaa delger yumtai yum uzsen hun ch bas oor yumaa thank you arigato

Avatar

Зочин 2020-07-24 202.55.188.45

Ард кинотеатрыг буцаах юм яригдсан байхаа. СО гавьяат Баттулгыг ертөнцийн муугаар хэлээд байна лээ

Avatar

Зочин 2020-07-24 203.91.115.43

Анхнаас нь яах гэж. Дагвадорж гэж нэг нөхөрт өгсийм. Буцаагаад ав. Соел урлаг мэдэхгүй японы нэг сумочин циркийг бузарлаж дууслаа. Төрийн өмч зүгээр л буцаагаад өв.

Avatar

Зочин 2020-07-24 103.229.123.250

ДЭД САЙД ТЭС ХӨНДЛӨНГИЙН ХҮН БИШ БАЙХАА.ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТРЫГ НУРААГААД "ЦОО ШИНЭ ГОЁ ТЕАТР БАРИХ ГЭЖ БАЙХАД" ГЭЖ ЯРЬДАГ НӨХДҮҮДЭЭС ЦӨӨХӨӨН ТҮҮХ СОЁЛ АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛАА ХАМГААЛАХАД ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙХ.

Avatar

Зочин 2020-07-24 202.126.88.156

Architektor hun gedeg bol niigemdee terguuleh zeregleliin mergejil gej delgiid yavdagiin urlagiin hun shuu dee bas tes hondlon gej yugaa yariad bfaam bol ene Zaluu bol chadaltai architektor hun

Avatar

БАГШ 2020-07-24 202.9.46.211

УРЛАГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ НӨӨЦ БЭЛТГЭДЭГ СУИС-Н УДИРДЛАГЫГ НЭН ЯАРАЛТАЙ СОЛЬЖ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХААС АЖЛАА ЭХЭЛМЭЭР БАЙНА. ЗАХИРАЛ НЬ СЭТГҮҮЛЧ, ТЭТГЭВРИЙН НАСНЫ ЁС ЗҮЙГҮЙ ЭМЭЭ, СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ НЬ ОЁДОЛЧИН, ТЭТГЭВРИЙН НАСНЫ ЭМЭЭ, Э/З ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ НЬ МОНГЛ ХЭЛНИЙ БАГШ, ТЕАТРЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ НЬ ЛАМ ГЭЭД ТООЧВОЛ ИЧМЭЭР ХҮМҮҮС "УДИРДСАН БОЛЖ " 10 ЖИЛ ТОГЛОЛОО. БАС СУИС- ДЭЭР ХЭД ХЭДЭН ОЮУТНУУД НАС БАРСНЫ ТӨЛӨӨ УДИРДЛАГА НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Avatar

бибид 2020-07-24 64.119.23.89

Шаардлагатай бол үүдэнд нь очоод өлсгөлөн зарлая

Avatar

Zochin 2020-07-24 66.181.176.162

Doorhi buugs doloogch bas baritsah yuma olovo, hitiin tuviin barilga uzemjiig uheriin saraa bolgochood bas uursdiigu umuurch baritsah ayadah gj huurhii

Avatar

Зочин 2020-07-24 182.160.0.99

tsirk mongold ustsan bailguidee hench haihrahguiee tur zasag bol toohch ugui

Avatar

zochin 2020-07-24 202.179.25.85

ulsiin min ganch chirk ergeed ard tumendee ir !!!, amitad n baigaa bizdee ???

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.7

Ард кино театрыг бас аварвал яасан юмбэ..Хуучин хүүхэд залуучуудын театр бас

Avatar

Шударгх 2020-07-24 202.21.124.129

аваачжээ….ийм бэ болохгүй

Avatar

Ард 2020-07-24 202.126.89.248

Соёлын Яам бол бодлогоор байгуулагдсан. Амжилт хүсье!

Avatar

zochin 2020-07-24 203.91.115.247

Менежментийн хувьцчлал гэхээр циркчдэд хязгааргүй үнэ төлбөргүй үйлчлэх ёстой юм байх даа. Эсвэл тэр түрээсийн мөнгө энэ тэр нь арай хөнгөлөлттэй байхын бол уу

Avatar

Zochin 2020-07-24 202.126.89.42

Orkuud tsirkiig avaad zavaaruulj ugsundu, tsaanaa l neg navsgar. Bolovsroltoi humuus bna u tedniihend.

Avatar

зочин 2020-07-24 124.158.73.28

Төрийн сайд асан аварга ах нь зангараг гаргаад буцаагаад өгүүлчих байлгүй дээ,

Avatar

Хулгайч Дагваа 2020-07-24 202.170.80.25

Маш зөв шүү. Долир Сугар ТӨХ-ны дарга байхдаа улсынхаа ганц циркыг нутгийн дүүдээ хууль бусаар хувьчилж өгсөн буруутай хүн. Сугарын хууль бус үйлдлийг энд бичвэл багтахгүй. Иймээс хувьчлалыг хүчингүй болгож циркын барилгыг буцааж улсад нь өгөх хэрэгтэй. Циркын жүжигчин охидууд ядаж бэлгийн дарамтгүй байвал зүгээрсэн.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-07-24 202.137.135.25

ӨВӨРХАНГАЙН СУГАР АСА-Д ӨГӨӨД ЯПОНД ОРОНД ЮМ АВСАН ГЭДЭГ ҮНЭН ҮҮ?ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ?? ЦИРК, АРД КИНО ТЕТР, МАХ ИМПЕКС, ХАНГАЙ ЗОЧИД БУУДАЛ ГЭСЭН ЦӨӨХӨН ОБЕКТ Л ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АЖИЛЛАХГҮЙ БАЙГААГ ЗАСАГААС 6САРЫН ДОТОР ҮҮРГИЙН ДАГУУ АЖИЛЛУУЛ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ ГНЬ ЗАР ГЭСЭН ҮҮРЭГ ӨГӨӨД БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХУВЬЧЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЭРХ ЗАСАГТ БАЙГАААА

Avatar

Yag avna sh der 2020-07-24 139.5.216.53

Chuluun Jenkogiin hun. Asa bas. Yag avch ugch haragdaach.

Avatar

МАН АСАГ АРАЙ ДИЙЛЭХГҮЙ ЭЭ 2020-07-24 202.179.26.214

МАН АСАГ АРАЙ ДИЙЛЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Sanjiga bayariig yalaa asa zereg bol yarshig l bna

Avatar

Зочин 2020-07-24 66.181.176.102

Манайд хувьчилсан обьктоо буцааж авах хоронго байгаа юм уу Ариа дээрэмдэж авах гэж дайраад байгаа юм биш биз Иймзуйлийг учиргуй улсторжуулдгээ болимоор юм унэхээр авмаар байгаа бол судалж байгаад зохих хууль хяналтын байгууллагаар л шийдвэрлуулж таараа

Avatar

Зочин 2020-07-24 66.181.179.233

МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ БОЛ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР АВСАН ХУВЬЧЛАЛ БИШ ШҮҮ, ЭНЭ БОЛ ҮНЭГҮЙ АВСАНТАЙ АДИЛХАН ЮМ. ОДОО ЦИРК БИШ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК БОЛСОН. ОДОО "АРД" КИНО ТЕАТРЫГ ХАР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛСОН.

Avatar

Соёлын элч 2020-07-24 66.181.179.233

МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ БОЛ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР АВСАН ХУВЬЧЛАЛ БИШ ШҮҮ, ЭНЭ БОЛ ҮНЭГҮЙ АВСАНТАЙ АДИЛХАН ЮМ. ОДОО ЦИРК БИШ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК БОЛСОН. ОДОО "АРД" КИНО ТЕАТРЫГ ХАР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛСОН.

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.83

1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан.

Avatar

ЗОЧИН 2020-07-24 202.21.109.57

БИ ЛАВ ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ ЦИРК ҮЗЭЖ ӨССӨН. ОДОО ХҮҮХДҮҮДДЭЭ ЦИРК ГЭДГИЙГ ҮЗҮҮЛМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2020-07-24 202.21.111.170

Шинэ яамны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат нь БСШУЯ-ны соёлын газрын дарга байхдаа АСА-д Улсын циркийг менежментийн гэрээг хугацаан дуусаагүй байхад худалдан авах гэрээгээр өөрчлөн найр тавин өгсөн бүлэг хүмүүсийн нэг. Энэ хүн хариуцлагыг нь хүлээх ёстой.

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.58

ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ..АЖИЛЛУУЛЖ ЧАДХАХГҮЙ БАЙЖ ОДОО ӨГ…ДАГВА МИНЬ..

Avatar

Зочин 2020-07-24 66.181.186.21

Улсын циркийн байр, Ард кино театрыг улс буцааж авах хэрэгтэй. Одоо болоо юм биш үү. Луйварчдын гарт соёлын зориулаттай цөөхөн хэдэн барилга үрэгдэж дууслаа.

Avatar

Зочин 2020-07-24 64.119.22.33

Долгорсүрэнгийн 3 хүүхэд 3 намаас нэр дэвшинэ. Тийм 3 өөр үзэл бодолтой хүмүүс үү хэхэ

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.58

бүгд боловсролгүй малнууд зүгээр бөхөө хөөгөөд яваач…

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Tiim l ichguurgui shunaltai humuus

Avatar

Зочин 2020-07-24 202.9.46.117

Амьтны цирк ч явцгүй болсон байх аа, амьтан тамлан зовоодог гээд дэлхийд үзэхээ байсан шүү дээ. Зарим цирк амьд амьтадтай үзүүлбэрээс татгалзаж, виртуал холограмм шоу хийж байгаа.

Avatar

zochin 2020-07-24 66.181.161.50

olon tumnii gants huseed baigaa zuil n tserkee butsaaj avah

Avatar

Циркыг буцааж улсад өг 2020-07-24 122.201.22.19

Маш зөв шүү. Долир Сугар ТӨХ-ны дарга байхдаа улсынхаа ганц циркыг нутгийн дүүдээ хууль бусаар хувьчилж өгсөн буруутай хүн. Сугарын хууль бус үйлдлийг энд бичвэл багтахгүй. Иймээс хувьчлалыг хүчингүй болгож циркын барилгыг буцааж улсад нь өгөх хэрэгтэй. Циркын жүжигчин охидууд ядаж бэлгийн дарамтгүй байвал зүгээрсэн.

Avatar

Зочин 2020-07-24 192.82.68.200

Тэр үед ТӨХорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар хулгайчаас асуух хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-24 202.21.122.122

эхлээд Ард кино теартаа аваа

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Huuhed zaluuchuudiin teatr bas

Avatar

Зочин 2020-07-24 203.91.112.82

Үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж ,ажиллагсдыг нь гудамжинд гаргасан долгорсүрэнгийнхнээс ЦИРК-ээ ард түмэн хурааж авах ёстой

Avatar

Зочин 2020-07-24 202.21.108.11

Урд талаас нь нураагаад эхэлсэн байна лээ. Ямар учиртай юм?

Avatar

Суугч 2020-07-24 192.82.64.190

Циркийн барилгын дэлгүүр, банк зэрэг элдэв хачин зүйлээр дүүргэчихлээ. Одоо цирк ёсоор нь ажиллуулмаар байна. Ахмад үеийн үр сад нь ч гэсэн дэмжмээр байна

Avatar

Хэхэ 2020-07-24 202.126.88.35

Дагвадорж хураасан буянаа давж гарахаар их нүгэлийг хурааж бгаа хүн дээ.

Avatar

Yyy 2020-07-24 202.179.26.227

Tsirkee avrah hudulguun baiguul ard tumnii umch

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.121

Монголын ард түмний өмчийг өг Давгаа

Avatar

ЗАЯА 2020-07-24 192.82.73.204

"АРД" КИНО ТЕАТРАА, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРАА, ЦИРКЭЭ БУЦААН АВЧ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ҮЙЛЧЛҮҮЛЬЕ.

Avatar

Зочин 2020-07-24 64.119.22.33

элдэв очир кино театр

Avatar

СОЁЛЫН ЯАМ 2020-07-24 202.179.27.85

ДОЛГОРСҮРЭНГИЙН ХҮҮХДҮҮД ЯМАР БӨХ ЗҮРХТЭЙ ХҮН ГЭХЭЭРЭЭ УЛСАД ГАНЦ ЦИРКЫГ НЬ ҮЛ МЭДЭГДЭХ ЗАМААР МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР АВААД БААР РЕСТОРАН БОЛГОЧИХДЫМ . ОДОО БҮҮР ГАДУУР НЬ ХАШЧИХСАН БАЙНА ЛЭЭ ДЭЭ… БҮТЭХГҮЙ ЭЭ ЭДНИЙХЭН … ТӨВ ЦЭГТ БАЙДАГ АРД КИНО ТЕАТР, / БАНК БОЛГООД ХАЯЧИХСАН/ ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ КИНО ТЕАТР/ БИРЖ БОЛГООД ХАЯЧИХСАН, БАРАГ ДАМПУУРСАН/ , ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР / БАС Л БАНК БОЛГООД ХАЯСАН / УУДАА БУЦААЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ СОЁЛЫН ЯАМ ХЭРЭГГҮЙ ЭЭ…. ҮНЭХЭЭР ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2020-07-24 202.179.24.199

Дэмжиж байна. Монгол цирк дэлхийд нэртэй.

Avatar

Зочин 2020-07-24 178.165.129.75

АСАГААС АЙГААД ХӨДЛӨЖ ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2020-07-24 172.58.121.129

Asa tom uu huuli tom uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж