Мадура эдийн засгийн онц байдал зарлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мадура эдийн засгийн онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2016.01.16-нд нийтлэгдсэн

Мадура эдийн засгийн онц байдал зарлав

Николас Мадуро

Фото: Carlos Garcia Rawlins / Reuters

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн орондоо 60 хоногийн хугацаатай онц байдлыг зарлав гэж баасан гаригт El Mundo агентлаг мэдээлжээ.

 

Ерөнхийлөгчийн зарлиг нь боловсрол, эрүүл мэндийн салбарын нийгмийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна. Мадуро эдийн засгийн онцгой байдлыг зарлана гэж нэгдүгээр сарын 5-нд  мэдэгдсэн юм. Түүний төлөвлөгөө нь үйлдвэрлэлийн суурь үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, барааны үнэ болон тархалтыг нэмэгдүүлэх  зорилготой гэсэн байна.

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд явагдсан сонгуулиар сүүлийн 17 жилд анх удаагаа сөрөг хүчин ялсан юм. Мадурогийн нам зөвхөн 55 суудал авсан.

 

Венесуэлийн Төв банкны мэдээгээр одоо тус оронд инфляцийн төвшин 108,7 хувьтай байгаа ба эдийн засгийн уналт нь 7,5 хувь болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хэхэ 2016-01-16 103.57.94.132

коммунизмыг мөрөөдөгч хэхэх үнэн дампуурч байх шив

Зочин 2016-01-16 202.179.25.186

Барааны үнэ болон тархалтыг нэмэгдүүлэх ?