Николас Мадуро
Фото: Carlos Garcia Rawlins / Reuters
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн орондоо 60 хоногийн хугацаатай онц байдлыг зарлав гэж баасан гаригт El Mundo агентлаг мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн зарлиг нь боловсрол, эрүүл мэндийн салбарын нийгмийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна. Мадуро эдийн засгийн онцгой байдлыг зарлана гэж нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн юм. Түүний төлөвлөгөө нь үйлдвэрлэлийн суурь үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, барааны үнэ болон тархалтыг нэмэгдүүлэх зорилготой гэсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд явагдсан сонгуулиар сүүлийн 17 жилд анх удаагаа сөрөг хүчин ялсан юм. Мадурогийн нам зөвхөн 55 суудал авсан.
Венесуэлийн Төв банкны мэдээгээр одоо тус оронд инфляцийн төвшин 108,7 хувьтай байгаа ба эдийн засгийн уналт нь 7,5 хувь болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР