"Тусгаарлагдсан иргэд тарагны сав, варьений шилэнд архи хийж оруулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

"Тусгаарлагдсан иргэд тарагны сав, варьений шилэнд архи хийж оруулж байна"

"Тусгаарлагдсан иргэд тарагны сав, варьений шилэнд архи хийж оруулж байна"

УОК-ын шуурхай штабаас өнөөдөр /2020.07.24/ мэдээлэл хийлээ.


Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Долдугаар сард 14 агаарын татан авалт хийнэ. Одоогийн байдлаар 10 татан авалтаар 3397 хүн ирээд байна. Удахгүй энэ сардаа багтаан дахин 4 агаарын татан авалт хийж, энэ сардаа нийт татан авсан иргэдийн тоо 4,148 болно. Газраар Замын-Үүд, Алтанбулаг  боомтуудаар 418 иргэн орж ирсэн. Солонгос, Японы дараагийн дөрвөн удаагийн татан авалтал багтсан хүмүүсийн нэрсийг ил болгоно. Долдугаар сарын 28-нд Солонгосоос ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болно. Зайлшгүй хүмүүсийг шуурхай штабаас болон тухайн оршин сууж буй орны Засгийн газрын шахалтаар оруулах боломжтой. Төлбөрийн хувьд төлж амжихгүй онгоцонд сууж байгаа тохиолдол бий. Төлбөрөө төлж амжихгүй Монголд ирсэн иргэдээс 90 орчим сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үүсээд байна. Төлбөрийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан болон хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Байрныхаа төлбөрийг барагдуулах боломжгүй хүмүүс Замын-Үүдэд ажил хийж, ачаанд орж байна.

ҮХРИЙН ГУЯНЫ ШИНЭ МАХТАЙ ХООЛ ИДНЭ ГЭДЭГ

“Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архидан согтуурсан. Тэнд ихэвчлэн долдугаар сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Тэдгээр хүмүүс архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн. Бид даруй шалгалт хийгээд, зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан.

Хэд хэдэн ноцтой зүйл бий. Ам нээвэл уушги нээ гэдэгчлэн хэлье. Сүүлийн үед тусгаарлах байранд байгаа иргэдийн гаргасан зөрчил маш их нэмэгдэж байна. “Баянхангай”-д байсан зарим хүн, тодруулбал зөрчил гаргасан найман хүн “Бид Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэсэн байсан.

“Гоё” гэдэг тарагны саван дотор гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна. Тортны дотор варьений шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь гээд гаднаас нь оруулсан. Тусгаарлах байранд байхдаа дэглэм их зөрчиж байгаа. Шөнө дунд 3-4 цагийн үед коридороор хэсээд, бие биенийхээ өрөөнд орж байна. Хөзөр тоглож байна. Бид заримдаа хүч хүрэхгүй тохиолдол гарч байна.

Зарим сувиллын газарт матрасан дээр нь хүүхдүүдээ шээлгэж байна. Гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газрууд болъё гэж байна. Үхрийн гуяны шинэ махтай хоол иднэ гэдэг юм ярих юм. Бэлэн хоолон дотор 300 гр-тай архи хийгээд оруулчих юм. Энэ мэтчилэн маш олон асуудал байна. Бид энэ бүгдийг нь тэр болгон ярихгүйгээр дотооддоо зохицуулаад ажиллаж байгаа. Ийм зүйлийг битгий гаргаач гэж хүсье.

Хандивын хувьд 6.8 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэ хандиваас мэргэжлийн байгууллагууд нэг төгрөг ч ашиглахгүй. Бэлэн мөнгөний хандивын дийлэнх нь эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэгдэж байгаа. Энэ хандивт УОК, Шуурхай штаб оролцдоггүй юм. Зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа.

ХОЁР ЭМЭГТЭЙ ХООЛНЫ МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ ГАРГАСАН

Тусгаарлах байртай холбоотой олон асуудал байна. Тухайлбал, “Ивээлэн” сувилалд хоёр эмэгтэй хоолны мөнгөө төлөхгүй гээд олон асуудал гаргасан. 14 хоногийн турш бид хоолны дэглэм барьдаг гээд хоол идээгүй. Дараа нь долоо хоногийн хугацаанд төрөөс даахад “Одоо хоол иднэ” гээд махыг нь тоолох хүртэл хэмжээнд аашилсан. Өнөөдөр тэдний төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Бүр сүүлд нь Улсын Ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан.

Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна.


55 УЛСААС 11,951 ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Агаарын болон авто замын хилийг шат дараалалтай хаасан. Нэгдүгээр сарын дунд үеэс агаарын болон авто замын хилийг нээж иргэдийг оруулж ирж байсан. Энэ хүмүүсийн тоо 67 мянга гаруй болсон. Хил хааснаас хойш 44 орноос 14,371 иргэн ирсэн. Харин автозамаар 6,010 иргэн орж ирсэн.

 Долдугаар сарын 26-нд Франкфурт руу

Долдугаар сарын 28, 29-нд Сөүл рүү

Долдугаар сарын 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн онгоц хөөрнө.

Тусгаарлах байрны нөөц бололцоо нэмэгдэж, энэ сардаа нийт 14 нислэг хийж 2,445 иргэнийг татаж авахаар болсон. Анх мянга гаруй иргэнийг татан аваад байсан бол энэ сард л гэхэд одоогийн байдлаар 3397 иргэнийг татан аваад байна.

Долдугаар сарын 24-ний байдлаар 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлт гаргасан.

БНСУ-ын иргэд дийлэнх хувийг нь эзэлж байгаа. Өргөдлийг агуулгаар нь ангилвал 5,497 хүн таван шалгуурыг хангахгүй байна. Иргэд маань оршин сууж буй улсынхаа хууль дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Бид нислэг бүрээ тухайн улсаас зөвшөөрөл аван гүйцэтгэдэг. Хэрвээ бидэнд зөвшөөрөл өгөхгүй бол яах вэ? Энэ асуудлыг бодолцож үзээрэй. Бас явах хүмүүсийн хүсэлт ихээр ирж байгаа. Ялангуяа Хятад руу. Энэ тал дээр ч бид ажиллаж байна.


ЗАРЛАГАА ОРЛОГООРОО НӨХӨЖ БАЙНА

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.БАТТӨР:

-Эхний зургаан сарын байдлаар 1200 гаруй нислэг үйлдэх байсан ч одоогийн байдлаар 533 нислэг үйлдээд байна. Үүний 250 нь Ханбогдын чиглэлд, 21 нь тусгай үүрийн чиглэлд 70 нь олон улсын карго ачаа тээвэр. Гадаадын нисэх онгоцны буудлуудын газар ашиглалтын үнэ нэмэгдсэн. Шууд зарлагаа, шууд орлогоороо нөхөж байгаа. Үйл ажиллагааны зарлага, алдагдалтай байгаа. Дэлхий нийтээрээ л онгоцны билетийн үнэ нэмэгдэж байна. Нислэгийн үнийг бууруулвал МИАТ улам л алдагдалд орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж