Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа | News.MN

Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа

Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа

Цагдаагийн байгууллагын техникийн хангамжийг сайжруулж ажиллалаа
Олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-өөс хууль, хяналтын байгууллагын техникийн хангамжийг сайжруулах,  ажлыг жил бүр үе шаттай зохион байгуулдаг.
Энэ оны эхний хагас жилд НГХУСАЗЗ-өөс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын газар түргэн очиж иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор бүрэн тоноглол бүхий 14, туулах чадвар сайтай нэг автомашиныг Тээврийн цагдаагийн албанд авч өглөө. Мөн шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, хорио цээрийн дэглэмийг сахиулах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авч түргэн шуурхай очиход ашиглах орчин үеийн тоноглол бүхий хоёр автомашинаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хангамжийг нэмэгдүүлэв.
Түүнчлэн НГХУСАЗЗ-өөс Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод хяналт тавих зорилгоор НОБГ, НМХГ-ыг тус бүр нэг ширхэг явуулын ажлын байраар хангалаа. Ингэснээр албан хаагчдын ажиллах орчин сайжирч, алслагдсан дүүрэг, хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх болсон онцлогтой.
Үүнээс гадна ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хэрэгцээнд авах 2500 нэр төрлийн мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг илрүүлэх төхөөрөмж авах санхүүжилтийг шийдвэрлэн ажиллалаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж