Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Г.Доницеттигийн "Лучиа ди Ламмермур" дууриар шинэ оны нээлтээ хийсэн. Тэгвэл театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /01.16-17/ дэлхийн алдарт П.И.Чайковский "Евгений Онегин" дуурийг тоглох гэж байна.
Энэхүү дуурь нь тус театрын тайзнаа тавигдаад 53 жил болж байгаа бөгөөд театрын 71, 72 удаагийн тоглолтод саатаарай.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
Ч.БОЛ