Хятад улс Чэнду дахь АНУ-ын консулын газрыг хаахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Хятад улс Чэнду дахь АНУ-ын консулын газрыг хаахыг шаардлаа

Хятад улс Чэнду дахь АНУ-ын консулын газрыг хаахыг шаардлаа

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо байрлах Хятадын Ерөнхий консулын газрыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, 72 цагийн хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн Лхагва гариг (2020.07.22)-т гаргасан билээ. Харин Хятадын тал АНУ-ын мэдэгдлийг няцаан, ямар ч тагнуулын үйл ажиллагаа явуулаагүй гээд, АНУ-ыг алдаатай шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдсэн юм.

Хятадын эрх баригчид өнөөдөр /2020.07.24/ АНУ-д хариу барьж, Чэнду дахь АНУ-ын консулын газрыг хаахыг шаардсан мэдэгдэл хийлээ.

АНУ-ын Элчин сайдын яам Хятадын Бээжин хотноо байрладаг бол Шанхай, Гуанжоу, Чэнду, Шэньян, Ухань, Хонгконгод АНУ-ын Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулдаг. АНУ-ын шийдвэрийн дараа Хятадын эрх баригч Коммунист намын мэдлийн “Global Times” сонин Хятад улс АНУ-д хариу барьж, аль хот дахь консулын газрыг нь хаах зүйтэй талаар санал асуулга явуулсан юм. Санал асуулгаар Хятадын ард иргэд эдийн засаг, бизнесийн төв болсон Хонгконг дахь консулын газрыг хаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж