Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов | News.MN

Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Тайландын цагдаагийн газар “Red Bull” эрч хүчний ундааны брэндийн өв залгамжлагчид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноо өнөөдөр /2020.07.24/ зарласныг дэлхийн хэвлэлүүд онцлов. Сэжигтэн Ворают Ёовидхя нь “Red Bull” брэндийг үүсгэн байгуулагч Чалео Ёовидхягийн ач хүү бөгөөд 2012 онд 27 настайдаа Бангкок хотын гудамжаар хар өнгийн Феррари автомашинтай хурд хэтрүүлэн давхихдаа мотоциклтой цагдаа мөргөж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогджээ. Түүний өвөө Чалео Ёовидхя нь Тайландад хөрөнгөөрөө гуравт жагсдаг баян хүн байсан аж.

Ворают Ёовидхя цагдааг мөргөөд, 100 орчим метр газарт чирч давхиад хэргийн газраас зугтсан гэдэг ба цагдаагийн газраас залууд нийт найман удаа зарлан дуудах хуудас илгээсэн ч ирэлгүй зугтсаар таван жил өнгөрчээ. Ингээд хэрэг болсноос таван жилийн дараа түүнийг баривчлах шийдвэр гаргасан ч тэрбээр мөн л гадаад, дотоодод чөлөөтэй зорчиж, Тайландын дээд зиндааны арга хэмжээнүүдэд оролцсоор өнөөдрийг хүрчээ.

Эхэндээ гэрийн үйлчлэгч нь машиныг нь унаж яваад ийм хэрэг үйлдсэн гэж мэдэгдэж байсан ч хожим нь Ворают Ёовидхя өөрөө уг машиныг жолоодож явсан нь тогтоогдсон байна. Тайландад эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч тус улсын хууль хүчнийхэн тэдэнд хариуцлага тооцож чаддаггүйг жирийн иргэд нь ихэд шүүмжилдэг. Дээрх жишээг авч үзэхэд, Ворают Ёовидхя хурд хэтрүүлж, хүний амь нас хохироосон хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэсэн бол тэрбээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Single ladies 3 дэр тоглодог 2020-07-24 117.111.1.173

Жүжигчин Хангай хүн мөргөж амийг нь хөнөөсөн хэрэг нам дарагдсан уу

Avatar

Zochin 2020-07-24 202.131.225.197

10% Davaasuren-giin ohinii nz zaluu geluu!!! Manaid ym buhen shudraga bus shudrag zuil negch bhgui!!!!

Avatar

ТЭМКА 2020-07-24 66.181.161.1

Манайхаар бол Номт л байна ш дээ

Avatar

Зочин 2020-07-24 66.181.161.92

Тайланд бол харин ч манайхыг бодвол маш өндөр хөгжсөн, хууль нь 98% үйлчилдэг улс шүү! Манайд бол 50 орчим хувь л үйлчилдэг!

Avatar

Зочин 2020-07-24 192.82.68.229

bitgii hudlaa s***

Avatar

Zochin 2020-07-24 202.131.225.197

Manaid huuli badag ymuudoooo

Avatar

Зочин 2020-07-24 122.155.174.72

Монголын Жэнко юм байна

Avatar

ХЭХЭ 2020-07-24 66.181.188.171

ҮХЭРТ

Avatar

зочин 2020-07-24 203.91.115.49

Монгол Номтойбаяр байна Номтойбаяр Булган аймаг хүнд машинаар дайрч амь насыг нь хохироочихоод тэр хүн тэнэмэл орон гэргүй архичин байсан би машин бариагүй гээд гүлдийгээд хэргээ хаалгасан даа

Avatar

Доржоо 2020-07-24 202.126.89.72

Чи харсан юм уу арчаагүй юмнууд хүн гүтгэж үмхий амаа үнэртүүлэхдээ л сайн өөр юу ч чадахгүй

Avatar

ХЭХЭ 2020-07-24 66.181.188.171

НОМТОЙБАЯР ХҮН АЛЖ ЧАДАХ Л ХҮН

Avatar

Zochin 2020-07-24 202.131.225.197

Nomtoi bayar bol eriin hugarhai tehdeel ter hiisen hereg n denduu ih tul yamarch hamaagui hergeer yamar 1 baidlaar yal avah n jam yosnii shudraga yos shuuu!!!

Avatar

Зочин 2020-07-24 202.126.90.158

Яадаг орк вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж