Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Тайландын тэргүүн баяны үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болов

Тайландын цагдаагийн газар “Red Bull” эрч хүчний ундааны брэндийн өв залгамжлагчид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноо өнөөдөр /2020.07.24/ зарласныг дэлхийн хэвлэлүүд онцлов. Сэжигтэн Ворают Ёовидхя нь “Red Bull” брэндийг үүсгэн байгуулагч Чалео Ёовидхягийн ач хүү бөгөөд 2012 онд 27 настайдаа Бангкок хотын гудамжаар хар өнгийн Феррари автомашинтай хурд хэтрүүлэн давхихдаа мотоциклтой цагдаа мөргөж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогджээ. Түүний өвөө Чалео Ёовидхя нь Тайландад хөрөнгөөрөө гуравт жагсдаг баян хүн байсан аж.

Ворают Ёовидхя цагдааг мөргөөд, 100 орчим метр газарт чирч давхиад хэргийн газраас зугтсан гэдэг ба цагдаагийн газраас залууд нийт найман удаа зарлан дуудах хуудас илгээсэн ч ирэлгүй зугтсаар таван жил өнгөрчээ. Ингээд хэрэг болсноос таван жилийн дараа түүнийг баривчлах шийдвэр гаргасан ч тэрбээр мөн л гадаад, дотоодод чөлөөтэй зорчиж, Тайландын дээд зиндааны арга хэмжээнүүдэд оролцсоор өнөөдрийг хүрчээ.

Эхэндээ гэрийн үйлчлэгч нь машиныг нь унаж яваад ийм хэрэг үйлдсэн гэж мэдэгдэж байсан ч хожим нь Ворают Ёовидхя өөрөө уг машиныг жолоодож явсан нь тогтоогдсон байна. Тайландад эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн ч тус улсын хууль хүчнийхэн тэдэнд хариуцлага тооцож чаддаггүйг жирийн иргэд нь ихэд шүүмжилдэг. Дээрх жишээг авч үзэхэд, Ворают Ёовидхя хурд хэтрүүлж, хүний амь нас хохироосон хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэсэн бол тэрбээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж