ОХУ-ыг сансрын зэвсэг хөөргөлөө гэж олон улс буруушаав

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг сансрын зэвсэг хөөргөлөө гэж олон улс буруушаав

ОХУ-ыг сансрын зэвсэг хөөргөлөө гэж олон улс буруушаав

АНУ, Их Британи хоёр улс ОХУ-ыг өндөр хөнөөлтэй байж болзошгүй зэвсгийн төрлийн төхөөрөмж сансарт хөөргөлөө хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн департмент сүүлийн үед ОХУ хиймэл дагуулыг зэвсэг болгон ашиглах гэж байж болзошгүй хэмээн мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь ОХУ-ын сансрын төхөөрөмжүүдийг шалгахаар шинэ технологи ашиглаж эхэлж байна хэмээн мэдэгдэж байсан билээ.

АНУ-ын хувьд ийнхүү ОХУ-ын сансрын ажиллагаанд эргэлзэж, элдэв таамаг дэвшүүлэн, буруушааж байсан нь олон ч энэ удаад Их Британи анх удаа ОХУ-ыг буруушаажээ. Тэд ОХУ-ын сансрын технологийг дутуу үнэлж болохгүй, ОХУ-ын заналхийлэл хэмээн тодорхойлсон аж.

Өчигдөр /2020.07.23/ хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын аюулгүй байдал ба түгээн дэлгэрүүлэх асуудал хариуцсан орлогч Кристофер Форд сансарт зэвсгийн хяналтын ажлыг өргөжүүлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлж, “Москва сансрын хөтөлбөрөө улам өргөжүүлэн тэлэх замаар АНУ-ын хүчийг хязгаарлахыг оролдож байна” хэмээн шүүмжилжээ.

Их Британийн сансар судлалын газрын дарга Маршал Харви Смит ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулын туршилтад ихээр санаа зовж байгаагаа илэрхийлээд, “Энэ нь зэвсгийн шинжтэй санагдсан. Иймэрхүү үйлдлүүд сансрын энх тайванд аюул заналхийлж, улмаар олон улсын сансрын хэрэглээ, хиймэл дагуулуудад, тэднээс шалтгаалдаг дэлхий дээрх хэрэглээнүүдэд сүйрэл авчирч болзошгүй” хэмээн ярьсан аж.

ОХУ, АНУ, Их Британи улсууд нь сансрын гэрээнд гарын үсэг зурсан 100 гаруй улсуудын төлөөлөл билээ. Тус гэрээнд сансрыг цэвэр энх тайвны зорилгоор судална хэмээн зааж, тойрог замд зэвсэг байршуулахыг хоригложээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж