Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа | News.MN

Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр улс төрийн байгууллага адил ажилласан болохыг дурдаж, тус албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Дээрх төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах нь чухал байна гэсэн юм.

Улмаар өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орны туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг санал болголоо.

Түүнчлэн өнөөгийн нийгэмд архидан согтуурах, түүнээс үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулав.

Уулзалтад ЦЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Инга 2020-07-24 202.126.88.179

Манай Засаг төр Гадаадад зорилгогүй хэрэн тэнүүчлэгчдийг үүргийн онгоцоор зөөвөрлөхөөс илүүтэй Монголд байгаа Масс иргэддээ илүү анхаарал тавиасай!!!
Үүргийн нислэгүүдээ одо зогсоож болдогүйн байхдаа өвөл болж хичээл орж томуугийн улирал эхэлж байхад……

Avatar

Иргэн 2020-07-24 59.153.115.44

Ерөнхийлөгч ч бай, ерөнхий сайд ч бай, Их хурлын дарга ч бай өөрсдийн чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж байх нь зөв байхаа. Юм юм руу хальтрах дэмий.

Avatar

Зочин 2020-07-24 202.9.46.58

За Женко минь өөрийнхөө төрсөн хүүхдийг хар тамхичин болгосоноо ярихгүй яасин бэ ! Ерөнхийлөгчийн төрсөн хүү хар тамхичин байсан гэхээр улс маань хар тамхичдаар дүүрсэн юм бишүү !?

Avatar

зочин 2020-07-24 66.181.161.126

Юу л захиж байгаа бол доо

Avatar

Зочин 2020-07-24 76.90.96.173

ЦЕГ-ын дарга Ерөнхийлөгчид шууд захирагдах албан тушаалтан биш шүү

Avatar

Зочин 2020-07-24 192.82.70.101

Жонхуй гэгч гэмт хэрэгтэнг ерөнхийлэгчийн сэнтийд залж тэр гэмт хэрэгтэн нь цагдаагийн даргад үүрэг даалгавар өгч байдаг, яасан сонин улс үндэстэн гэж ийм байдаг байна аа!

Avatar

Зочин 2020-07-24 98.33.93.32

…кино кино ,ёстой юу гэхэв…. Мафитай кино шиг амьдрал монголд үргэлжилсээр …

Avatar

Зочин 2020-07-24 192.82.64.64

Jenko ehleed har tamhichin huugee yavdag gazar ruu yavuulchih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж