BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов

BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хөвгүүдийн BTS хамтлаг цахим тоглолтын үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Гиннесийн номын цахим хуудаст мэдээлжээ.

Тус хамтлагийн долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзсэн бөгөөд ийм тооны хөгжөөн дэмжигчдийг багтаана гэвэл 15 цэнгэлдэх хүрээлэн шаардагдах ажээ.

Мөн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна. Цар тахлын улмаас дэлхийг тойрон аялах тоглолтоо цуцлаад буй уг хамтлаг тоглолтуудаа цахимаар зохион байгуулж, тасалбараа борлуулж байгаа юм.

Үүнээс өмнө “BTS” хамтлагийн “YouTube” сувагт тавигдсан нэг клип нь 24 цагийн дотор 45 сая хүнд хүрч байснаас гадна АНУ-ын хөгжмийн гол чартуудад нэгдүгээр байр эзэлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болж, Гиннесийн номд бичигдэж байжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж