Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.23/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн тав дахь өдөр Хакүхо Шоо Оношотой тааран барилдсан бол озэки Асанояама Кирибаяаматай учраа таарлаа.
Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх болсон. Тэрбээр нагоя башёгийн тав дахь өдөр Оношог давж, тав дахь ялалтаа авсан бол Оношо тав унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.
Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн тав дахь өдөр Кирибаяаматай тааран барилдаж, өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг таван даваатай Хакүхогийн адилаар тэргүүлж байна. Озэки Такакэйшо башёгийн тав дахь өдөр Такарафүжитай тааран барилдаж, энэ удаагийн башёгийн дөрөв дэх ялалтаа авч, дөрвөн даваа, нэг унаатай боллоо.
Нэг ч ялагдалгүй дөрвөн даваатай явж байсан Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нагоя башёгийн тав дахь өдөр Такаяасүтай тааран барилдаж, ялагдал хүлээн, энэ удаагийн башёгийн анхны ялагдлаа амслаа.
Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама, Митакеүми, Мёогирюү, Котошохо нар таван даваатай, нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ