Фото: Дмитрий Коротаев / "Коммерсантъ»
Пүрэв гаригт үнэ нь гурав орчим хувиар нэмэгдсэний дараа нефтийн үнэ идэвхтэй доошлон таваас 6,7 хувиар уналаа. Баасан гаригийн Лондоны ICE биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн нэг баррель нь 28,95 ам.доллараар зарагдаж, үнэ нь 6,7 хувиар буужээ. Энэ нь ирэх даваа гаригт албан ёсоор цуцлагдах Ираны эсрэг хоригийн улмаас үнэ ийнхүү уналаа.
Долоо хоногийн дотор нефть ойролцоогоор 10 хувиар үнээ алджээ. Оросын Сангийн сайдын орлогч Максим Орешкин нэгдүгээр сарын 13-нд нефтийн үнэ тогтвортой болтол жилийн хугацаа хэрэгтэй гэсэн юм. Баасан гаригийн нефтийн үнийн уналтын дараа дэлхийн бүх хөрөнгийн биржүүд уналтаар арилжаагаа хаажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР