Хонгконгчуудад орогнол олгох заалтыг АНУ-ын хуулиас хасчээ | News.MN

Хонгконгчуудад орогнол олгох заалтыг АНУ-ын хуулиас хасчээ

Хонгконгчуудад орогнол олгох заалтыг АНУ-ын хуулиас хасчээ

Хонгконгчуудад орогнол олгох заалтыг АНУ-ын хуулиас хасчээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан Үндэсний батлан хамгаалахын тухай хуулийн төслөөс хонгконгчуудад улс төрийн орогнол олгох заалтыг хасчээ. АНУ, Хятадын харилцаа өдрөөс өдөрт муудсаар байгаа энэ үед АНУ-ын хууль санаачлагчид Бээжингийн эсрэг чиглэсэн олон заалтыг Үндэсний батлан хамгаалахын тухай хуулийн төсөлд оруулж ирсэн аж. Хэрэв хуулийн төслийг хасаагүй байсан бол олон сая хонгконг иргэн АНУ-д дүрвэн ирж, орогнол авах эрх үүсэх байв.

АНУ-ын гол хоёр улс төрийн хүчин болох Бүгд найрамдах болон Ардчилсан намууд Хятадад итгэж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг ажиглагчид хэлж байна.

Хонгконгчуудад улс төрийн орогнол олгох заалтыг АНУ-ын Төлөөлөгч, Сенатын танхимын хоёр намын олонх улс төрч дэмжжээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлоготой зөрчилдөх учраас батлагдахад хүндрэлтэй тулах гэнэ. Дональд Трамп нь америкчуудын ажлын байрыг булаасан цагаач, дүрвэгсдийг цэгцлэхээр хатуу арга хэмжээнүүдийг авах болсон билээ. Гэсэн ч тус хуулийн заалтыг дахин энэ он дуусахаас өмнө АНУ-ын парламентад оруулж ирэхээр төлөвлөжээ.

Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Хятадын Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэлсэн нь АНУ болон Барууны олон орны шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулсан юм.

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-24 202.21.108.143

Одоо Hongkong -60 аас доош насныхан English огт мэдэхгүй болсон байна лээ. UK Usa зэрэг орнуудад амдарьч чадахгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж