Хятад улс Латин Америкийн орнуудад нэг тэрбум долларын вакцин зээлээр олгоно | News.MN

Хятад улс Латин Америкийн орнуудад нэг тэрбум долларын вакцин зээлээр олгоно

COVID-19

Хятад улс Латин Америкийн орнуудад нэг тэрбум долларын вакцин зээлээр олгоно

Хятад улс Латин Америкийн орнуудад нэг тэрбум долларын вакцин зээлээр олгоно

Хятад улсын засгийн газар Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад өөрийн улсад бүтээж буй вакциныг худалдан авахад нь зориулж нэг тэрбум ам.долларын зээл санал болгожээ.

Тус улсын эрх баригчид өчигдөр /2020.07.23/ Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын удирдагч нартай видео хурал хийх үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И дээрх саналыг дэвшүүлсэн байна.

Хятадын био технологийн “Sinovac” компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин гуравдугаар шатны туршилтаа эхлүүлээд байгаа ба Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцинтай ижил түвшинд байгаа аж.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор Хятадын талын саналд талархаж буйгаа илэрхийлээд “Би Хятад улсын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа эмнэлгийн төхөөрөмж, хэрэгслийн тусламж хүссэний дагуу өнөөдрийг хүртэл Хятад улс манай улс руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байна. Бид хангалттай их тусламж авсан бөгөөд одоо вакцин нийлүүлэх санал хүлээж авлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Дээрх цахим чуулга уулзалтад Аргентин, Барбадос, Чили, Колумби, Коста Рика, Куба, Доминиканы БНУ, Эквадор, Панам, Перу, Тринидад ба Тобаго, Уругвай улсуудын төлөөлөгчид, эрх баригчид оролцжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-24 155.4.39.118

uuriinhuu emiig uuriinhuu munguur ain nuguu garuud n zeeltei kk

Avatar

zochin 2020-07-24 58.109.221.157

Sain chanartai l bval biznes ni hamaagui

Avatar

Зочин 2020-07-24 202.126.90.158

Вакцин бол бизнес.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж