Жуулчид дэлхийгээр их аялан бараг бүх зар сурталчилгаанаас газар нутгийг үзсэн байгаа. Гэтэл тэдний нүдэнд төдийлөн өртөөгүй нутаг бас хангалттай бий. Жуулчдын тэр болгон үзэж амжаагүй орнуудыг танилцуулж байна.
Нунавут, Канад
Канадын алс холын хойд нутагт Нунавут гэдэг үзэсгэлэнтэй нутаг байдаг. Тэнд жинхэнэ мөсөн уултай танилцаж, сонирхолтой аяллыг хийх болно.
Torre Di Pisa гэх асрамжийн газар, Доломит, Итали
Torre Di Pisa хүрэхэд явгаар мацах хэрэгтэй бөгөөд бас бага ч үгүй хөдөлмөр шаардана. Хэдэн цаг ууланд авиран очсоны дараа буудлын тухтай өрөөнүүд, үзэсгэлэнт байгаль таныг хүлээх болно.
Нарроу-Лож, Вуд-Тикчикийн үндэсний хүрээлэн, Аляска
Энэ жижигхэн загасчны байшин хойгийн хамгийн хойд хэсэгт байдаг. Эндээ хамгийн дөт зам хүртэл 600 километрийн зайтай. Тэнд хүрэхэд зөвхөн гидро онгоцоор л очно. Сонирхолтой энэ аялал хямд биш ч гэсэн та харамсахгүй.
Хаягдмал хот, Колумби
Бүрэн алга болох аюул нүүрлэсэн энэ хот Колумбийн ширэнгэн ойн дунд бий. Энд очихын тулд хэдэн өдөр явах ёстой. Санта-Анагийн тусгай зуучлагчид зоригтой жуулчинд үйлчлэх дуртай. Эртний хотын балгасын 200 байгууламж муугүй үлдсэн ба хэнийг ч археологич болгож чадах увидастай.
Каса Андина, Титикака нуур, Перу
Титикака нуураар каьтер завиар дөрвөн цаг яваад хүний нүдэнд бараг өртөөгүй энэ сайхан нутагт хүрнэ. Тэнд иргэншлэлийн үнэр ч байхгүй.
Дарваза, Туркменистан
Нутгийн хүмүүс түүнийг “Тамын хаалга” гэж нэрлэдэг. Энэ тогоо 40 жилийн турш шатаж байна. Анх байгалийн хийн олборлолтын улмаас газар цөмөрч энэ тогоо үүсчээ.
Хятадын жижиг тосгон, Гуйжоу муж
Гуйжоу муж нь Хятадын хамгийн ядуу муж гэгдэж байгаа. Энд шинэчлэл нэвтэрч хятад сонгомол жижиг тосгонуудад аюул учруулах болов. Эдгээр тосгоныхон хэрэгтэй зүйлээрээ өөрсдийгөө хангадаг. Тэнд хэд хоноход та жинхэнэ амгалан тайвныг өөрийн биеэр мэдрэх болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР