Д.Нямхүү: Нэг хүнээс Covid-19 илэрч, гурван хүн эдгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Нэг хүнээс Covid-19 илэрч, гурван хүн эдгэлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.7.24/ ээлжит мэдээллээ хийлээ.

ХУУЧИН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГААР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 349 мянган хүн халдвар авч, 629 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.4 сая гаруй хүн эдгэрч, 8.4 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 247 мянган хүн шинээр өвчилж, 7000 гаруй хүн нас барлаа.

ДЭМБ нь Covid-19-ийн эсрэг тулгуур хэдэн зүйл байгааг онцолж байна. Цар тахал амьдралын хэв маягийг өөрчилсөн. Хуучин амьдралын хэв маягаар амьдарч болохгүй. Тиймээс шинэ амьдралын хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр хүн бүр өөрийгөө халдвараас сэргийлж чадна. Хүнтэй харьцахдаа зай барьдаг уу, амны хаалт зүүдэг үү, гараа угаадаг уу, эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагадаг уу гэсэн асуултыг өөрөөсөө асуух шаардлагатай байна.


ОХУ-Д ӨЧИГДӨР 5848 ШИНЭ ХАЛДВАР,147 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:

-АНУ-д өчигдөр 70100 шинэ тохиолдол, 1078 нас баралт бүртгэгдлээ. Бразилд нийт нас баралт 84 мянга гаруйд хүрсэн. БНЭУ-д өчигдөр 45700 шинэ тохиодол бүртгэгдсэн. ОХУ-д өчигдөр 5848 шинэ халдвар,147 нас баралт бүртгэгдлээ. Японд өчигдөр 981 шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-д өчигдөр 41 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-д 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 15 нь дотоодын халдвар байлаа. Мөн эмнэлзүйн шинж тэмдэггүй 204 тохиолдлыг хяналтдаа авсан.


ВИТАМИН Д ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭНД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

ЭМЯ-ны Технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.ОЮУНСҮРЭН

-Дэлхий дахинд Covid-19-ийн талаарх 48168 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгджээ. Мөн 2405 эмнэлзүйн туршилт хийгдсэнээс 228-ынх нь туршилт амжилттай хийгдлээ. Италийн судлаачдын судалгаагаар витамин Д нь халдварын эмчилгээнд эерэгээр нөлөөлж байна. Харин эмчийн зааваргүйгээр хэтрүүлж хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Тууралт гарах тохиолдол гарч байна. Энэ нь салхин цэцэг бус Covid-19-ийн халдвар байсан. Монгол Улс нь Covid-19-тэй холбоотой судалгаа хийж байна.


ХӨСҮТ-Д 101 ХҮН ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.23/ 709 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 708 хүнд вирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Казахстан улсын ачаа тээврийн жолооч. Уг өвчтөнийг ХӨСҮТ-д авчрах ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжиж байна. 17-48 хоног эмчлэгдлээ. Батлагдсан 288 болсноос 217 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д одоогоор 101 хүн эмчилгээ, хяналтад байна.

Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна

Posted by News.mn on Wednesday, July 22, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж