2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх наймдугаар сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр зургаан настнуудын бүртэл тухайн сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Цахим бүртгэлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бол таван настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй.
Эцэг эхчүүд www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар нэгдүгээр ангийн бүртгэлд элсэх боломжтой. Мөн цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрт ажиллаж байгаа аж. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байх юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ